• Гоо трэнд
  • Төгс төгөлдөр
  • Гоо сайхны хичээл
  • 2011-12-06 10:32:29
    Уншсан: 120977
    Сэтгэгдэл: 8

    Моодноос гардаггүй 4 тайралт229

    Трэнд болж буй тайралтууд гэж байдаг хэдий ч хэзээ ч моодноос гарч байгаагүй дөрвөн төрлийн тайралт бас бий.

    1. Каскад буюу шатлалттай тайралт

    1980-аад оны үед Жэйн Фондагийн ачаар мөр хүрсэн урттай энэ засалт моодонд орсон. Гайхалтай эмэгтэйлэг харагдуулдаг үс засалт.

    Өнгө ба засалт: 80-аад оны сонгодог загвар нь богино байдаг. Хэдий тийм боловч урт байгаа нь маш эмэгтэйлэг харагдуулдаг. Үсээ та нэг өнгөөр будаж болохоос гадна дахин өөр өнгө ч нэмж болох юм. Хоёр өнгөөр будах нь таны үсийг илүү өтгөн харагдуулна.
    Энэ үс засалт танд тохирох уу? Энэ үс засалт нь шулуун ба бага зэрэг долгионтой үсэнд илүү тохирдог. Харин таны үс буржгар бол үргэлж үсээ шулуун болгох шаардлага гарч ирнэ.
    Хэлбэрт оруулах: Үсээ сэнсээр хэлбэрт оруулаад дараа нь гялалзах үйлчилгээтэй стайлинг хэрэглээрэй.  
    Мейк ап: Энэ үс засалт нь нүүрийг бүхэлд нь нээж өгдөг учраас нүүр будалтын суурь өнгөндөө илүү анхаараарай.

    2. Боб

    Яагаад Боб гэсэн нь ойлгомжгүй. Гэхдээ хамгийн түгээмэл энэхүү үс засалт нь дотроо маш олон загвар байдаг нь хэнийг ч сэтгэл дундуур үлдээдэггүй.

    Өнгө ба засалт: Үс нь нүүрний хэлбэрээс ялимгүй урс байгаа нь үс засалтыг илүү элегант болгодог. Мөн энэхүү засалтан дээр сор оруулах нь үсийг өтгөн харагдуулахын зэрэгцээ нүүрний өнгийг өөрчилж илүү тунгалаг харагдуулдаг.
    Энэ үс засалт танд тохирох уу? Энэхүү үс засалт нь ямар ч нүүрний хэлбэртэй бүсгүйчүүдэд тохирдогоороо гайхалтай. Арай богино засалт нь нарийн ширхэгтэй үсэнд тохиромжитой байдаг.
    Хэлбэрт оруулах: Танд үсээ илүү өтгөн харагдуулахын тулд спрей хэрэгтэй. Чийглэг үснийхээ угт спрейээ шүршний дараа сэнсээр үсээ хатаагаарай.
    Мейк ап: Нүдээ тодруулж өгвөл та үсэндээ дарагдалгүй тод ялгарч харагдана.

    3. Пикси

    Богино засалт нүүрний хэлбэрийг гайхалтай тодруулж өгдөг.

    Өнгө ба засалт: Асимметрик тайралт, урт чёлк нь “салхины” мэдрэмж төрүүлж амьд бөгөөд энгийн харагдуулдаг. Үсээ нэг өнгөөр будсан ч таны үс эрүүл, өтгөн сайхан харагдана.
    Энэ үс засалт танд тохирох уу?  Энэ тайралт нь зөөлөн төрхтэй, ялимгүй долгионтой үстэй эмэгтэйчүүдэд гайхалтай зохидог. 
    Хэлбэрт оруулах: Бүх зүйл маш энгийн. Та үсний үзүүртээ бага зэргийн воск түрхээд л хүссэн хэлбэртээ оруулаарай.
    Мейк ап: Ийм үс засалт нь хүмүүсийн анхаарлыг таны нүүрэнд их хандуулах учир арьсаа чийгшүүлэх, суурь кремийн сонголтондоо онцгой анхаараарай.

    4. Урт үс, чёлк

    Энэхүү үс засалт нь бараг бүхий л эмэгтэйчүүдэд тохирдог. Хэзээ ч моодноос гарч байгаагүй.

    Өнгө ба засалт: Энэ тайралтын гол нууц нь чёлкны уртад байдаг. Чёлкны урт нь хөмсөг таглаж байх ёстой боловч нүдэнд саад болж, таагүй мэдрэмж төрүүлэх ёсгүй шүү.
    Энэ үс засалт танд тохирох уу? Хэрэв та урт үснээсээ салмааргүй ч өөрчлөгдөхийг хүсвэл энэ тайралтыг сонгоорой. Эдийн засгийн их хэмнэлттэй. Та гэртээ чёлкоо ч тайраад, үсээ ч будаж болох юм.
    Хэлбэрт оруулах:  Та сэнсээр хэлбэрт оруулах үедээ үснийхээ үзүүрүүдийг бага зэрэг дотогш нь эргүүлж хэлбэрт оруулаарай. Шулуун урт үс төдийлөн сэтгэд татам харагдахгүй.
    Мейк ап:  Чёлк нь хүмүүсийн анхаарлыг таны нүдэнд татах учир та нүдээ будахдаа тодруулж, өөрт тохирсон илүү сонирхолтой өнгөтэй зовхины будаг сонгоорой. Уруулаа уруул өнгөлөгчөөр тодруулхад л хангалттай.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2011-12-06 10:32:29
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2013-02-22 09:09:40
    ?????? ?????????. ????????? ??? ???????? ????????. ?? ?????? ?????? ?????, ?????? ?????????, ??? ???????. ???? ??????? ?????? ??? ???? ??????? ????? ?????????????? ????????. ?? ????? ???????????, ??? ???????, ??????????? ??????????? ???????? ?????? ?????. ???????? ??????????? ??????? ?????? ???????? ?????. ???????. ?????????.
    Зочин - 2013-11-01 23:26:39
    urt us ygd bhgui bgam bol..
    Зочин - 2014-04-20 16:16:34
    urt vs chn ymar tairalt ymuu t1teed bgach.
    Зочин - 2014-06-06 06:11:25
    ???????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????
    Зочин - 2014-06-06 06:12:18
    ??????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????????
    Зочин - 2014-07-17 00:04:33
    hahahhah cosmo gej alhiin ma
    Зочин - 2014-08-25 16:00:38
    hurt murtluu chyolktoi gd heleed bgaam bishuu malaa
    Зочин - 2014-08-25 20:45:38
    wow labels=1