• Секс
  • Эрчүүд
  • Космосутра
  • Тэд юу гэв?
  • Love & Sex Сонжоо
  • 2011-12-06 11:12:24
    Уншсан: 67482
    Сэтгэгдэл: 5

    Секс сюрприз237

    Долоон бүсгүй бидэнд хайртай залуудаа, найз бүсгүйнхээ найз залууд, экс найз залуудаа зориулсан секс сюпризүүдээсээ задалсан юм.

    Халуухан оройн зоог

    Би өмнө нь хэзээ ч хоол хийж байгаагүй. Энэ тухай хайртай залуу маань ч сайн мэддэг байлаа. Тиймээс нэг өдөр би түүндээ зориулж халуухан оройн зоог бэлдэхээр шийдсэн юм. Ингээд түүн рүү утасдаад “орой эртхэн ирээрэй би хоол хийгээд хүлээж байя” гээд хэлчихлээ. Хаалгаа нээхдээ би хормогчноос өөр ямар ч хувцасгүй нээлээ. Хормогчтой намайг харсан тэрээр гайхаж байснаа намайг эргэж харахад л нүцгэн байгааг минь ойлгосон юм... Би лав тэр орой гараа гарган бэлдсэн хоолоо идсэн үгүйгээ санадаггүй юм.

    Кофе уух у​у?

    Би найз залуугаа гадагшаа кофе, зөгийн бал авчруулхаар гаргасан юм. Тэгээд түүнийг гарсан хойгуур би ваанд лаа асааж, шампанск задлаж хундаглаад, нимгэхэн дотуур хувцас өмсөөд Жо Коккерийг тавьлаа. Найз залуу маань бараг л босгоноос авхуулаад л тоглоомонд оролцсон. Хүрэмээ тайлж газар шидэнгүүтээ, надтай бүжиж эхлэвээ... Бид хоёр түүний авчирсан кофе, зөгийн балаар бие биендээ массаж хийж өгсөн. Дараагийн үйл явдлууд унтлагын өрөөнд, бас гал тогоонд тэр байтугай коридорт өрнөсөн. Бид хоёр хоёулаа аз жаргалаар жинхэнэ бялхаж байсан.

    Гав

    19-тэй байхдаа би найз залуутайгаа гавтай секс хийж сюрприз барьмаар санагдсан юм. Тэгээд жинхэнэ гавны эрэлд гарсан. Жинхэнэ гав зардаг тусгай дэлгүүр лүү найз бүсгүйгээ дагуулаад яваваа. Үнэхээр ч тусгай дэлгүүрт очсон. Харин тэнд гагцхүү зөвшөөрлийн үнэмлэхтэй хүмүүст үйлчилдэг болохыг би сүүлд мэдсэн юм. 

    Би ч оронгуутаа “Тэр бүдүүн гавыг үзэж болох уу?” – “Үгүй!” – “Тэгвэл тэр арай жижгийг нь?” – “Үгүй!”. Нилээд гайхаж балмагдсан би “Яагаад?...”

    Худалдагч бидэнд тайлбарлаж байх зуур үйлчлүүлэгч ах нар бидэн лүү харан жив жив гээд инээлдэнэ. Би нэг дор хэзээ ч тийм олон эрчүүдийг инээлгэж байгаагүй... Аргаа бараад би найз охиноо дагуулаад секс шоп орсон. 

    Найз залуу маань тиймэрхүү секст нэг их баярлаагүй ч гав худалдаж авсан түүх маань түүнийг их баясгасан.

    Өдөр бүр​ баяр

    Би нөхөртөө секс сюрприз хийх их дуртай. Сюрприздээ би хөгжилтэй нэр өгөх бүүр ч дуртай. Хамгийн тод сэтгэлд үлдсэн маань АСМ – “Аман Сексийн Марафон”.  Даваа гарагт би нөхрөө ресторанд уриад “Чамайг халуухан долоо хоног хүлээж байна” гээд түүнийхээ баталгаа болгож ширээн доогуур түүнд аман секс хийсэн юм. Мэдээж би олны нүднээс далд ширээ урьдчилаад захиалсан байсан. Мягмар гарагт гэртээ нээлттэй цонхон дээр, Лхагва гарагт машинд, Пүрэв гарагт түүний оффист. Харин баасан гарагт ажил их байсан учир шөнө дөл болтол ажиллаад, бямбад өдөр нь унтаад амжаагүй. Харин шөнө нь би түүнийг ноутбүүкээ аваад намайг аман секс хийж байх хооронд төрсөн сэтгэгдэлээ бичихийг санал болгосон юм. Бид хоёр хоёулаа тексттэй ажилладаг, копирайтерууд учраас энэ санаа түүнд ч гэсэн сонирхолтой санагдсан. Тэр бичих ажлаасаа байнга сатаарч байсан болхоор олигтой зүйл бичиж чадаагүй. Гэхдээ яахав дээ...  

    Зоч​ин

    Нэг найз бүсгүй маань найз залуудаа гэнэтийн бэлэг барихын тулд намайг гэртээ урьсан юм. Би ч юу болохыг нь эхэндээ мэдээгүй нэг шил вино аваад тэдний гэр лүү яваад очвоо. Найз бүсгүй маань биендээ эвтэйхэн хувцас олж өмсөхийг санал болгов. Харин найз залуу нь өөрийн цамцнаас нь сонгоод өмс гэв. Надад хачин санагдсан ч би тэдний хэлсэн ёсоор бүгдийг хийв. Дараа нь бид найз бүсгүйтэйгээ цээжний тойрогоо хэмжсэн... Ингээд би найз бүсгүйтэйгээ ганцхан дотоожтойгоо үлдсэн юм... Дараа нь янз бүрийн тоглоом сэдэж тоглож байгаад унтахаасаа өмнө орон дээр гар доорхи зүйлсээр майхан босгоод Бертолуччигийн “Dreamers” үзсэн. Тэр үдшийн турш агаарт ямар нэгэн сэтгэл гэгэлзүүлсэн зүйлс “нисэж” байгаа мэт надад санагдаж байлаа. Гэхдээ бид ерөөсөө сексдээгүй. Энэ нь тэр үдшийг мартхааргүй болгосон.

    Зөөгч бү​сгүй

    Хайртай залуугийнхаа төрсөн өдрөөр би түүнд гэнэтийн бэлэг бэлдхээр шийдээд тайчигч бүсгүй захиалсан юм. Зохиолын дагуу бол тайчигч бүсгүй зөөгчийн хувцас өмсөж бидний ширээнд үйлчлэх ёстой байлаа. Зөөгч бүсгүй захиалгаа аваад “Та хоёрт хөгжим тавьж өгөх үү” гэж асуулаа. Найз залуу маань ч OK гэв. Ингээд тайчигч бүсгүй ажилдаа оров. Гэтэл найз залуу маань биеэ барьчаад хөдөлдөггүй. Тэр бүүр айсан байхаа. Би ч үүссэн нөхцөл байдлыг аврах гээд тайчигчтай хамт бүжиж эхлэв. Хөгжим дуусхад би бараг чармай нүцгэн найз залуугийнхаа өмнө зогсож байлаа. Тэр дараа нь энэ бүхэнд бэлэн байгаагүй гэдгээ надад хэлсэн юм. Гэхдээ миний сюрпризыг үнэлж чадаагүйд нь би одоог хүртэл гомддог юм.

    Ноён э​кс

    Манай хоёр найз бид гурав янз бүрийн цаг үед нэг залуутай болзож байсан юм.  Хэдэн сарын өмнө тэр залуугийн төрсөн өдөр болсон юм. Бид гурав түүнд хамтарсан бэлэг барихаар шийдээд гэр лүү нь зүглэлээ. Мэдээж бид урилгагүй зочид байлаа. Замаараа бид гэрийн үйлчлэгчийн хувцас түрээсэлсэн байсан. Тэрийгээ өмсөөд хаалганых нь хонхыг дарав...

    Эхлээд бид түүнд виски, гүзээлгэнээ өгөөд дараа нь “Гэрээ”-г түүнд гардуулсан юм. Тэрхүү гэрээ ёсоор энэ орой тэрээр гурван үйлчлэгч бүсгүйн эзэн байх ёстой байлаа. Мөн тэрээр гурвууланд нь сонирхолтой даалгавар өгч, эн тэнцүү анхаарал тавьж, зөвшөөрөгдөөгүй зүйл хийж болохгүй байсан юм. Бид тэр оройг маш зугаатай өнгөрүүлсэн. Тэр маш сайн “эзэн” байж чадсан шүү. Дараа нь бидний экс 'Миний амьдралдаа тэмдэглэсэн хагийн гоё төрсөн өдөр байлаа' гэж хэлсэн. Үүнд харин бид огт эргэлзээгүй шүү.


    Сексологчын бодол: “Бүгд маш сонирхолтой түүхүүд байна. Эротик сюпризүүд нь хосуудын бэлгийн амьдралыг сонирхолтой болгохоос гадна хосуудын нэг нэгэндээ итгэх итгэлийг болон бие биенээ танин мэдэхэд нээлттэй байгааг илтгэдэг. Түүнээс гадна сексийн эрх чөлөөний хэм хэмжээ, хосуудын зохицолын шалгуур болох нь ч бий.  Хэрвээ чи бэлгийн амьдралдаа ямар нэгэн шинэ зүйл оруулахыг төлөвлөж байгаа ч үүндээ итгэлгүй байвал түүнтэй энэ тухайгаа ярилцаад үзээрэй. Шууд ярилцахад хэцүү байвал “Манай нэг найз бүсгүй...” гээд ярьж болно шүү дээ. Түүний хэрхэн хүлээж авч байгаагаас чи түүний хандлагыг бүрэн ойлгож авах боломжтой”.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2011-12-06 11:12:24
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-05-22 21:00:03
    goe sanaa bn aaa
    Зочин - 2012-08-28 13:20:45
    Sex amidral gaihaltai ertonts bdag gedegt hun buhen sanal Niileh bh
    Зочин - 2012-08-30 13:05:51
    bi anh 18 tai bhdaa nz zaluutaigaa livtend gastchihsan ym nileen oroi bolohoor humuus daraa ni l bidniig gastsaniig medsen harin ter hoorond ni bid livtend sex hiisen ym ter livt neg ih tom bish bolohoor nz zaluu maani namaig orgoj duujen maygaar hiisen shuu
    Зочин - 2014-07-10 05:28:20
    :)flags=1flags=1
    Зочин - 2015-02-19 12:12:43
    Vn