• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2011-11-25 10:06:08
    Уншсан: 37373
    Сэтгэгдэл: 8

    Амьдралыг хөнгөвчлөх есөн зүйл91

    зөвлөгөөӨмнө: Төлөвлөгөө хэрэгтэй
    Одоо: Сонголт хийх эрх чөлөө хэрэгтэй

    Амьдралд тодорхой төлөвлөгөө хэрэгтэй. Эргэн тойрныхон төдийгүй ном судруудад хүртэл ингэж зааж сургадаг байлаа. Бид 25 насандаа тогтвортой ажилтай болсон байх, 27-тойдоо гэрлэх, 30-тайдаа хоёр хүүхэдтэй болсон байх ёстой гэсэн “хүмүүжлээр” өссөн хүмүүс. Харин өнөөдөр амжилтанд хүрэхийн тулд өөрийн амьдралаа хуанли мэт төлөвлөх шаардлагагүй болсон цаг үе. Оройтлоо, цаг нь боллоо гэсэн итгэл байхгүй байхад албатай юм шиг гэрлэж, амьдралаа хэн нэгэнтэй холбох нь аз жаргалтай амьдралын баталгаа биш. Цаг боллоо шүү гэж дуугардаг “сэрүүлэг” бидэнд харин ч айдас төрүүлж, жинхэнээсээ хайж буй зүйлээс холдуулдаг.

    Ер нь аливаа төлөвлөгөөнд баригдах нь гэнэт гарч ирэх сайхан боломжийг барьж авахад садаа болдог юм. Өнөөдрийн нийгэмд хожуу гэрлэлт, гуч гарсан хойно хүүхэдтэй болох үзэгдэлд тайван хандах болсон. Тиймээс амьдрал өөрт чинь санал болгож буй боломжуудаас татгалзах хэрэг байгаа гэж үү. Тэгэхээр таван жилийн нарийн төлөвлөгөө огт хэрэггүй. Харин шаардлагатай бол өөрчлөлт оруулж болох хагас жилийн төлөвлөгөө гаргаад үзээрэй.

    “Амьдрах ямар хэцүү юм бэ” гэдэг үгийг хүмүүс их хэлдэг ч яг үнэндээ бидний хэн нь ч энэ үгэнд ач холбогдол өгөөд байдаггүй. Орчин үеийн амьдралд тийм ч хамаатай үг биш л дээ. Учир нь цаг хугацаа үргэлж бидний талд байдаг. Ардын сургаалын орон зайг шинэ үнэн эзэлж, бидний амьдралыг үнэхээр хөнгөвчилж байгаа шүү дээ.

    Өмнө: Тохиолдлын секс хайр сэтгэлтэй ямар ч холбоогүй
    Одоо: Юу ч болж мэднэ

    Орчин үед шөнийн цэнгээний газар эсвэл кафед танилцсан залуу амьдралын хань болох магадлал тун өндөр. Ажил, ажил гэх болсон энэ үед сексийн хувьд таарах эсэхээ мэдэж авахын тулд хуучинсаг арга буюу сар хэртэй болзож явах цаг ч, сонирхол ч байхгүй болсон. Тийм ч учраас орчин үеийн эрчүүд ч эмэгтэйчүүд ч шууд л “ажил”-даа орж, хэр таарамжтай эсэхээ шалгахыг илүүд үзэх болсон. Харилцаагаа нэг шат ахиулах буюу хосууд болох тухайгаа гуравдахь болзоон дээрээ (за, секс л юм даа) битүүхэн ойлгуулахад л болно.

    Залуу чинь ч үүнийг хүсч байсан байж болох шүү дээ. Удаан хугацааны харилцаанд орох хүсэл тэмүүлэлтэй болоход эргэн тойрныхон ихээхэн нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, түүний найз нөхөд хэдийнээ гэр бүлтэй болцгоосон бол тэр ч мөн адил нууцхан хүсэл тээж яваа нь гарцаагүй.

    Өмнө: Хамгийн чухал нь гэр бүл
    Одоо: Гэр бүлийн гишүүн заавал ч үгүй дотны хүн биш

    Аз жаргалтай, сайхан харилцаатай гэр бүлд төрөх нь тэр бүр тохиох хувь тавилан биш. Гэр бүл нь үргэлжийн хэрүүл маргаантай байдаг бол хүн найз нөхөдтэйгээ цагийг өнгөрүүлэхийг илүүд үздэг.  Энд тэр хүний буруу байхгүй. Эцэг эхтэйгээ дотно харилцаж чаддаггүй бүсгүйчүүд найз нөхөд, хамт ажилладаг хүмүүсээс “гэр бүлээ” хайдаг нь ийм л учиртай. Шинэ “гэр бүл”-ийнхэн түүнийг төрөл садан гэсэндээ бус, харин ямар нэг шалтгаангүйгээр хайрлаж, үнэлдэг шүү гэсэн бодол тухайн хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, бусдад итгэх, сайн сайхан талаа харуулах хүсэл тэмүүллийг нь хурцалж өгдөг.

    Өмнө: Оффис бол зөвхөн ажилд зориулагдсан газар
    Одоо: Хайр дурлалд ч, ажилд ч юу ч садаа болохгүй

    Ажил дээрээ хэн нэгэнтэй “учиртай” болох нь ажлаасаа халагдах өргөдлийг өөрөө өгөхтэй адил байсан цаг саяхан. Гэтэл сүүлийн үеийн судалгаанаас үзвэл ажилтнуудын хооронд бий болох хайр сэтгэлийн холбоо нь ажлын үр бүтээмжийг 20 хувь нэмэгдүүлдэг гэсэн үр дүн гарчээ. Тиймээс ч компаниуд ажилтнуудынхаа хайр сэтгэлийн асуудалд харьцангуй тайван хандах болсон байна.

    Дэлхийн статистик тоо баримтаас үзвэл хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 50 хувь нь хамт ажилладаг хүнтэйгээ дор хаяж нэг удаа болзоонд явсан байдаг. Харин эдгээрээс 25 хувь нь гэрлэсэн (энд Барак, Мишель Обама нарын жишээг дурдаж болно). Яагаад гэж үү? Хариу нь маш энгийн. Ажлын байранд ирээдүйн гэр бүлийн хүнээ сайтар таньж мэдэх боломж илүү байдаг. Магадгүй өөр газар танилцах үед намхан нуруутай гэдгээс эхлээд шууд голох шалтгаан олон гардаг. Харин ажил дээр бол өндөр нам гэх мэт жижиг зүйлсэд анхаардаггүй юм. Өдөр бүр хамт байсаар байгаад өөлж харахаа больчихдог. Нэг хүрээнийхэн, за бүр нэг өрөөнд суудаг бол бүр ч амархан. Ярих сэдэв мундахгүй шүү.      

    Өмнө: Асуудлыг хурдхан шийд
    Одоо: Өөртөө цаг хугацаа өг

    Хайртай хүнээсээ салах мэдээж хэцүү. Ийм үед хэнд ч гэсэн хаашаа ч хамаагүй холхон шиг явж, далайн эрэг дээр дарс шимэнгээ тайван хэвтэх хүсэл төрдөг. Гэхдээ зугатах нь аймхай хүний зан. Бидэнд багаасаа асуудлыг давж гарч байхыг сургасан биш билүү? Гэхдээ одоо энэ арга мөн адил стрессд хүргэдэг гэдгийг мартаж болохгүй. Өнөөдөр стресс судлаачид “Чемоданаа баглаад замд гар” гэсэн ганцхан зөвлөгөө өгдөг болсон. Амралт ав. Үүссэн байдлыг тунгаан ойлгож, цааш хэрхэн амьдрах тухай эргэцүүлэн бодоход шинэ орчин тусална гэж мэргэжилтнүүд зөвлөдөг.

    Өмнө: Үсний засалтаас ажил илүү чухал
    Одоо: Гоо сайхан бол хүчтэй зэвсэг

    Амжилтад хүрэхийн тулд эмэгтэйчүүд эрчүүдийн адил уйтгартай саарал костюм өмсөж, нүүрний будаггүй шахам зүтгэдэг байсан цаг өнгөрсөн. Өнөөдөр топ бизнест ч гэсэн маникюртаа анхаарал тавих хэрэгтэй гэдгийг амжилтанд хүрсэн бүсгүйчүүд харуулсаар байна. Тэр байтугай өнөөдөр бүсгүй хүний цэмцгэр, өөртөө анхаарал тавих байдал, стиль зэрэг үзүүлэлтүүд албан тушаал дээшлэхэд нөлөөлж байна. Гоо сайхны энгэсэг үргэлж хэрэглэдэг эмэгтэйчүүд бусдаасаа 20-30 хувиар илүү цалин авдаг гэсэн тоо баримт бий шүү, бүсгүйчүүдээ.

    Өмнө: Хуримтлуул, тэгээд худалдаж ав
    Одоо: Таалагдсан газраа амьдар

    Мөнгө хуримтлуулаад өөрийн гэсэн орон сууцтай болох нь залуу хүн бүрийн мөрөөдөл байв. Харин дэлхийн эдийн засгийн хямралын өнөө үед байр түрээслэх нь асуудлыг шийдвэрлэх нэгэн сайхан боломж болоод байгаа. Байр худалдаж авснаас арай хямд.

    Байр түрээслэж сууснаар чи хэд хэдэн асуудлыг шийдэж чадна. Нэгдүгээрт, засвар хийх гэж толгойгоо өвтгөх хэрэггүй. Хоёрдугаарт, байр худалдаж авч дийлэхгүй байгаа тансаг хороололдоо байр түрээслэчихэж болно. Гуравдугаарт, дуртай үедээ өөр байранд нүүж болно гэх мэт асуудлаа хялбархан шийдэх боломжтой.

    Өмнө: Урвалтыг уучилж болохгүй
    Одоо: Хүн бүр дутагдалтай

    Гэр бүлтэй атлаа өөр хүүхэнтэй явалдаж байдаг эрчүүдийг “өөдгүй новш” гэхээс өөр юу гэлтэй билээ. Гэтэл судлаачдын үзэж буйгаар эхнэрээ хуурсан эрчүүдийн 15 хувийг л “өөдгүй новш” гэсэн тодорхойлолтод хамруулж болох аж. Бусад нь бол асуудалгүй. Эхнэр хүүхэддээ хайртай, харамсалтай нь алдаа хийчихсэн жирийн л эрчүүд. Гайхалтай нь, ийм алдаа хүмүүсийг бүр дотно болгож нийлүүлэх тохиолдол цөөнгүй гардаг. Зарим хосууд бие биетэйгээ харьцаж, ярилцаж чаддаггүй. Заавал ч үгүй өөр эмэгтэйн асуудал гарч байж бие биетэйгээ ярилцах, асуудлаа шийдвэрлэх алхам хийцгээх гээд байдаг. Хэрэв нөхөр чинь гэмшиж, буруугаа хүлээж, байдлыг засахын тулд бүхнийг хийхэд бэлэн гэж байгаа бол та хоёрт ирээдүй байна. Орчин үеийн гэр бүлийн туршлаганд тулгуурласан баталгаа шүү.

    Өмнө: Бусдын адил ажилла
    Одоо: Өөрийн дураар ажилла

    Зарим хүмүүс өглөөнөөс орой хүртэл оффисд сууж ажиллаж ер чаддаггүй. Тэгсэн хэрнээ тэдний ур чадвар, туршлага компаниудад хэрэгтэй байдаг. Тийм учраас орчин үед оффисд ажиллах дургүй авъяастай “эсэргүүнүүд” тодорхой хөлс урамшуулал авч гэрээгээр ажиллах нь хэвийн үзэгдэл болж байна. Өөрөөр хэлбэл, өнөөдөр орон тооны ажилтан болохын тулд ямар ч ажил хийдэг гэрээт ажилтан гэсэн ойлголт хэдийн хуучирсан. Орчин үеийн гэрээт ажилтнууд өндөр цалин хөлсөөр хэд хэдэн газар зэрэг ажиллаж байна. Тэд өдөржин оффисд суулгүй өөрийн дур зоргоор амьдарч, олон орноор аялж зугаалдаг. Энэ эрх чөлөө биш гэж үү...

    Хүмүүс чамайг ямар нэг шалтгаангүйгээр хайрлаж, үнэлдэг шүү дээ гэсэн бодол өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлдэг.
     

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2011-11-25 10:06:08
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-01-05 18:48:08
    Saihan zuvluguunuud bna, taalagdlaa
    Зочин - 2012-04-22 19:15:21
    hehe goy yum bn aa
    Зочин - 2013-11-05 16:27:23
    nadad lav taalagdsngu 3bolzondr seks barnas hanit bno j gehshg zov yum zovlojde buruu erh choloog surtalchild bgamy t1iin tm hariltsaandr tigtson ger bul hol yvhkue er hun hania bolgii gsn busguge hurdn shaldalhiig boddogguil yum dahunee tanij bj suuh heregte bzde
    Зочин - 2013-11-05 16:31:52
    ajildre holboot bjigad salval daraan yrial nogoo emt buruutann ern shalig ner zuugel oligt bdggun bodit bdl shd naadjn mgliin setgehuid taarahky gadaadin sudalgr huulad tavitsiimy
    Зочин - 2013-11-05 20:29:02
    za ter 3dah busguid helhed medeej uchir zuggui or hunjilduu oroh n haashaa ch um gehdee zuvhun uuriinhuu uzleer buh hosuudiig dugneh chin unendee ih yadarsan sonsodoj bna. minii l medhiin tiim hosuud zunduu l bna saihan amidraal yvaal bna. night clubd taniltsaad salaagui saihan ev tunjin saitai ger buluud zunduu bna. aan bas minii medhiin ali bagaasaa uerheed suusan hosuud salaal bna ur huuhed unchruul bna. teheer er n huvi hun uuruu ehleed hun bolj tuluvshuud songoltoo hiih n iluu onovchtoi ergeed songoltondoo ezen suuj chaddag baih gej boddog.
    Зочин - 2014-03-02 23:02:12
    5dahi busguitei sanal neg bna het huunchinsag uzleesee sal 3dah busgui min
    Зочин - 2014-07-06 13:01:48
    Buh zuils tsagiin erheer uurchlugduj bn shuu dee. Nadad lav taalagdlaa. 3,4 2t handaj helehed huuchintaigaa zuuraldsan humuus uragshildaggui ym daa l gj heley dee.
    Зочин - 2015-04-25 19:28:01
    Мөнгө олох хамгийн хялбар арга. Та зүгээр л гэртээ, ажил дээрээ фейсбүүк ухах хоорондоо 30хан секүндэд л амжуулна. Энэхүү http://theinvitepay.com/?ref=5866 линкийг хуулж ороод бүртгүүлэхэд танд автоматаар 25$ өгөх ба мөн адил линк өгнө. Ингэснээр та 500$-т хүрэхэд та цалингаа авах эрх үүснэ. Цалин сар бүрийн 25-30ны хооронд өгөгдөх бөгөөд энэ хугацаанд цалин яаж авах мэдээлэл идэвижинэ. Дээрх линкээр ороход Create your account гэсэн цэнхэр талбар байх бөгөөд тэр талбарлуу орон User name хэсэгт нэрээ, Password хэсэгт нэвтрэх нууц үгээ, address хэсэгт Ulaanbaatar Mongolia гэж бичнэ. Cheque pay to(your name) хэсэг дээр өөрийн овог нэрээ бүтнээр ни бичнэ( Энэ нь таны мөнгөө хүлээн авах баримт болно) Бүх талбарыг бөглөсний дараа Register даран бүртгүүлнэ. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Танд амжилт хүсье, яагаад туршаад үзэж болохгүй гэж :)