• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-04-16 11:10:43
    Уншсан: 27314
    Сэтгэгдэл: 8

    Хөгжмийн ертөнцийн шинэ “HERO”1338

    Нэр: Адель Лори Блу Эдкинс
    Төрсөн он, сар, өдөр: 1988 оны тавдугаар сарын 05
    Төрсөн газар: Англи, Лондон, Тоттенхэм
    Орд: Үхэр

    Тийм ээ, яг одоо хөгжмийн ертөнцөд залуус хэний дууг сонсож, хэнийг биширч байгаа гээч. Мэдээж, Адель хэмээх авьяаслаг Англи бүсгүйгээр амьсгалж байна. Арга ч үгүй биз. Түүний “Rolling in the deep”, “Someone like you” хоёр дуу нь залуусын сүлд дуу болоод зогсохгүй “UK Chart”-ын ТОП таван хитийн  жагсаалтанд хоёулаа багтсан нь 1964 оноос хойш хэн ч ийм амжилт гаргаж байгаагүй “Битлз”-ийн түүхийг  давтсан шүү дээ. “Set fire to the rain” нэртэй дуу нь мөн л сонсогчдыг байлдан дагуулж, “Биллбоард”-ын “Hot 100” жагсаалтыг гурван дуу нь  дараалан тэргүүлсэн анхны уран бүтээлч болсон юм. Адель, Адель, Адель.

    Түүний амжилт үүгээр хязгаарлагдсангүй. Тэр дахиад л олныг гайхашруулж чадсан. Учир нь тэр энэ оны Грэммигийн зургаан шагналыг нэг дор авчихсан. Ингэснээрээ тэр нэг үдшийн дотор зургаан Грэмми гардаж авсан хоёр дахь эмэгтэй болсон төдийгүй цомог нь жилийн дотор 3.4 сая хувь борлогдсоноороо Гиннесийн рекорд тогтоосон юм. Тиймээс л Грэмми ч тэр, Биллбоард ч ялгаагүй, “UK Chart” ч адилхан Аделийг энэ оны баатар-“HERO” болгосон.  Тиймээ, 2011, 2012 оны хөгжмийн ертөнцийн гол хүн, гол трэнд, гол хит нь яах аргагүй Адель байсан юм.

    Гэхдээ тэр ийм хүндтэй од боллоо гээд биеэ тоож, хамраа сөхсөнгүй. Урьдын адил даруу дөлгөөн, жинхэнэ өөрийнхөөрөө чадаж байгаа эмэгтэй. Энэ гайхалтай бүсгүйн тухай хамтдаа сонирхоцгооё.

    одод, хэн нь, хэн бэ, Адель, Adele Бяцхан Адель ганц бие, өсвөр насны ээж Пеннигийнхээ том охин болон мэндэлжээ. Учир нь түүнийг гурван настай байхад аав нь орхиж явсан байна. Адель бүхэл амьдралынхаа турш хэзээ ч аавыгаа уучилж байгаагүй бөгөөд одоо ч ээжтэй нь  хамт хаяад явсан аавыгаа үзэн яддаг аж. Адель бага байхаасаа авьяаслаг, мэдрэмжтэй нэгэн байсан байна. Тэр дөрвөн настайгаасаа эхэлж дуулжээ. Дөрвөн настай бяцхан Адель хоёр, гурван жилийн дараа гэхэд хөгжмийг яг л том хүн шиг ойлгож, мэдэрч дуулдаг байсан байна. Харин ийнхүү хөгжмийн ертөнцөд дурлаж, дуучин болоход нь нөлөөлсөн уран бүтээлчид бол тухайн үеийг бүхэлд нь байлдан дагуулж байсан Английн алдарт “Spice Girls” хамтлагийнхан. Дуучин бүсгүй энэ тухайгаа нэг бус удаа хэлж байсан бөгөөд тэрээр “Миний өнөөдрийг тэд бий болгож өгсөн” гэж байсан юм. Бүр “Spice Girls”-ынхны дүрд хувирах бяцхан охидын үдэшлэгт хүртэл оролцож байсан гэдэг.

    Адель 11 настай байхдаа ээжтэйгээ хамт Брикстон руу нүүсэн байна. Ийнхүү Брикстоныг онцлох болсон шалтгаан нь тэр 16 настай байхдаа энд анхны “Hometown Glory” дуугаа бичиж байжээ. Тэр энд нүүж ирээд R&B хөгжмийг илүүтэй сонирхож, Aaliyah, “Destiny’s Child”, Mary J.Blige-ийн дуунуудыг сонсдог байв. Харин 13 настай байхдаа анх удаа амьд тоглолт, амьд дуулалт сонссон нь дуучин Пинк байжээ. Тэр  энэ тухай ярихдаа “Би анх удаа “Brixton Academy”-д болсон Пинкийн тоглолтыг үзээд үнэхээр сэтгэл хөдөлж байсан. Би тийм амьд тоглолт хэзээ ч сонсож байгаагүй. Зөвхөн өрөөндөө л хөгжим сонсдог байсан. Би тэр мэдрэмж, догдлолыг хэзээ ч мартдаггүй. Түүний хоолой намайг цохих шиг л болсон. Үнэхээр онцгой” гэж байсан юм. Ийнхүү хөгжмийн ертөнцөд илүүтэй дурлах болсон Адель “BRIT School for performing arts & technology” сургуульд элсэн орж, 2006 онд Леона Луиз, Жесси Жэй нарын хамт сургуулиа амжилттай дүүргэжээ.

    Сургуулиа төгсөөд дөрвөн сарын дараа Адель хоёр ч дуугаа “PlatformsMagazine.com” цахим хуудсанд байрлуулжээ. Харин сонирхолтой нь, ангийн ажилдаа зориулж бэлдсэн гурван дуугаа найздаа өгсөн байсан нь олонд таниулах эх үүсвэр болсон аж. Түүний найз нь өөрийн “MySpace”-дээ байрлуулсан байсан нь төсөөлшгүй амжилтанд хүрч, “XL Recordings”-оос тэдэн рүү утас цохьсон байна.

    Гэвч тэр үед “Virgin Records”-оос өөр студи мэдэхгүй залуу бүсгүй өөртөө ч итгэхгүй, эргэлзэж байсан гэдэг. Ийнхүү тэр 2006 оны есдүгээр сараас эхлэн анхны гэрээндээ гарын үсэг зурж байжээ. 2007 оны аравдугаар сард хамгийн анх зохиож байсан “Hometown Glory” дуугаа сонсогчдод хүргэж байв. Удалгүй хандивын тоглолтонд оролцож, анх удаа тайзнаа гарсан байна. Харин энэ үеэр продюссер Жим Аббисстай танилцаж, жилийн дараа анхны “19” цомгоо гаргав. 19 настай байсан дуучин бүсгүйн нэр удалгүй Их Британи даяар алдаршиж эхлэв. “UK Chart”-ыг тэргүүлж, 2009 оны Грэммийн наадмаас анхны шагналаа хүртсэн юм. Тэр оны шилдэг шинэ уран бүтээлч, шилдэг эмэгтэй поп гоцлол шагналыг хүртэж байв.  

    Хоёр жилийн дараа 21 настайдаа хоёр дахь “21” цомгоо гаргахаар ажиллаж эхлэв. 2011 оны нэгдүгээр сард Их Британид, хоёрдугаар сард Америкт худалдаанд гарав. Гайхалтай. Түүний “21” цомог гарсан даруйдаа хөгжим сонирхогчдыг байлдан дагуулж, дэлхийн 26 орны хитийг тэргүүллээ. Бүр Биллбоардыг хамгийн удаан тэргүүлсэн Уитни Хьюстоны “Bodyguard”-ын амжилтыг эвдсэн юм.

    Харамсалтай нь дуучин бүсгүй 2011 оны 11 дүгээр сард хоолойны хагалгаанд орж, хэсэг хугацаанд амрах хэрэгтэй болсон юм. Гэвч Адель одоо ч хит хэвээр байна. Хойшид ч тийм байх болно гэдгийг сая сая шүтэн бишрэгч нь мэдэж байгаа. Учир нь түүний цаанаа л гүн сэтгэл мэдрэгдсэн, дотортой дуунуудаас хэзээ ч уйдамгүй. Чадалтай хоолойг нь хэзээд шүтэн биширсээр байх биз. Түүний дууг хэн ч дагаж дуулж чадна. Гэхдээ хэн ч түүн шиг чадварлаг, мэдэрч дуулж чадахгүй. Яагаад гэвэл түүний дуунууд шууд зүрхэнд сонсогддог учраас.

    “Someone like you”-гийн дуучин бүсгүйн хайрт нь Саймон Конекки. Грэммийн ёслолын ажиллагаан дээр түүний дэргэд байсан залуу. Байгаль орчны чиглэлийн “Drop4Drop” төрийн бус байгууллагын тэргүүн Саймон 37 настай. Тэр гэр бүлтэй байсан бөгөөд таван настай охинтой. Харин Адельд энэ бүхэн тийм ч чухал биш. Тэр нэгэн ярилцлагадаа аль хэдийнэ болоод өнгөрсөн зүйлийг одоо нээж, ярих ямар хэрэг байна аа хэмээн хэвлэлийнхнийг нэлээд шүүмжилж байсан. Өөрийнхөөрөө байж чаддаг, өөртөө итгэлтэй дуучин бүсгүйг загварын ертөнцийн “акул” Карл Лагерфельд хүртэл багахан шүүмжилснийхээ төлөө уучлалт гуйсаар л байна.

    Анх Пинкийн амьд тоглолтыг биширч зогссон бяцхан охин арван жилийн дараа өөрөө тэр тайзан дээр дуулж, дэлхий нийтийг догдлуулж байна. “Spice Girls”-ын дууг сонсож урамшиж, мөрөөдөлдөө умбадаг байсан бяцхан охин Аделийг өнөөдөр дэлхий даяар сая сая охид, бүсгүйчүүд биширч, түүн шиг болохыг хүсч байна. Зөвхөн өрөөндөө цуурайтуулдаг байсан дуугаа дэлхий даяар уянгалуулж байна. Тиймээ, тэр үнэхээр баатар юм. 

    Фото эх үүсвэр: Shutterstock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-04-16 11:10:43
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-04-16 13:26:14
    shan orchuulj ugsund bayarlalaa
    Зочин - 2012-04-17 18:00:19
    why?
    Зочин - 2012-04-18 14:01:16
    unshsan chin buur setgel hudulchihlu
    akuka - 2012-05-19 00:52:58
    uneheer chadaltai hooloitoi duuchin shu
    Зочин - 2012-12-27 15:37:15
    nadtai chatsuu yum bn sht Europe.chuud yr n ih owortoi bhima
    Зочин - 2014-01-23 13:39:56
    Aaviigaa uzen yaddag hun yaahaaraa ailiin ger bul uimuuleed nuhuriig ni avaad suuchihdag bnaa.
    Зочин - 2014-01-24 01:58:09
    gaihaltai duuchin shu <3
    Зочин - 2014-01-24 08:42:42
    ugui.ee uimuuleegui ugaasaa saltsan gants biy zaluu bsan gesen shde, ene.huuhnuud neeree neeh emzegee huuhedtei bsan zaluu geheer l huuhen ne ail ger busidnuulsan gej oilgoh yum zarim tiim teneg huuhnuud bgaldaa, gehdee ehner ne hayad yavsan taarahaa boliod salsan zunduu hun.bgahsde