• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-05-30 10:19:35
    Уншсан: 11545
    Сэтгэгдэл: 0

    Ид шидийн ертөнцийн онцгой жаал Харри Поттер1628

    Ид шидийн ертөнцийн онцгой жаал Харри Поттерыг мэдэхгүй хүн, танихгүй хүүхэд гэж үгүй. Тэгвэл бидний сайн мэдэх Харри Поттер буюу Дэниел Рэдклифф арван настайгаасаа эхлэн “Harry Potter” цувралын найман ангид тоглосон бөгөөд одоо 22 настай том залуу болсон.

    одод, хэн нь, хэн бэ, Дэниел, Рэдклифф,Daniel, Radcliffe  Дэниелийн аав нь утга зохиолын хүн бол ээж нь жүжигчин. Түүний ээж BBC-гийн хэд хэдэн кинонд дүр бүтээж байсан бөгөөд энэ нь ч хүүгийнх нь жүжигчин болох ирээдүйд том түлхэц болжээ. Бяцхан Дэниел таван настайдаа л жүжигчин болно гэж ярьдаг байжээ. Ийнхүү жүжигчин болох хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн арван настай байхдаа анх “David Copperfield нэртэй хоёр бүлэгт кинонд жаалхүүгийн дүр бүтээсэн байна. Харин нэг жилийн дараа Дэниел “Harry Potter” цувралын эхний ангид тоглохоор болсон юм. Продюссер Дэвид Хэймэн, Дэниелээс авьяаслаг шидтэн хүүгийн дүрд тоглох эсэхийг нь асуусан байна. Үнэхээр ч зохиолч Роулинг хэний ч танихгүй, олонд танигдаагүй авьяаслаг жүжигчдийг кинондоо тоглуулах хүсэлтэй байжээ. Энэ санаанд багтамгүй санал Дэниелд таалагдаж байсан ч эцэг эхэд нь тийм ч таатай санагдаагүй байна. Тэдэнд хүү  нь долоон ангит кинонд нутгаасаа хол, Лос-Анжелест зураг авалтанд орно гэдгийг төсөөлөхөд  бэрх байлаа. Харин кино найруулагч Крис Колумбус зөвхөн Дэниел Рэдклиффийг Харри Поттерын дүрд тоглуулна, түүнээс сайн хүү олдохгүй гэж ятгасны эцэст эцэг эх нь шийдвэрээ өөрчилж, зургаан ангид тоглох гэрээнд гарын үсэг зурсан байна.

    Ийнхүү Дэниел кинондоо тоглох гээд завгүй нэгэн болоход сургуульдаа явахад ч хэцүү болж эхэлсэн байна. Түүний найз  нөхөд нь Дэниелээс хөндийрч, тэр хичээлээсээ хоцорч эхэлсэн тул эцэг эх нь хүүдээ гэрийн багш хөлсөлжээ. Дэниел 2006 онд сургуулиа амжилттай дүүргэсэн ч тэр коллежид явахаа түр хойшлуулж, жүжиглэх, бичихдээ илүү анхаарал хандуулахаар шийдсэн байна.

    Дэниел киноны эхний ангид тоглохдоо л долоон оронтой тооны дүнтэй гэрээ байгуулсан. Гэхдээ жаалхүүгийн хувьд мөнгө тийм ч сонин биш кинонд тоглоно тэр тусмаа ид шидийн ертөнцөд нэвтэрнэ гэдэг л чухал байлаа.

    Мэдээж “Harry Potter”-ын цувралууд дэлгэцэнд гарах бүртээ амжилт дагуулж, хамгийн ашиг орлоготой кино, дэлхийн хамгийн олон үзэгчийг нэг дор цуглуулсан бүтээл гээд олон зүйлийг дурдаж болно. Кино амжилттай болохын хэрээр Дэниелийн нэр хүнд ч өссөөр байв. Гэхдээ зарим шүүмжлэлд ч олонтаа өртөөд байсан юм. Дахиад л Дэниелийг харна гэхээр харамсалтай байна, гол дүрийн жүжигчдээ солих хэрэгтэй гэх мэтчилэн сөрөг шүүмжлэлүүд нэлээд гарч байв. Гэсэн ч үнэндээ Харри Поттерыг хүн бүр Дэниелээр төсөөлдөг, Дэниелийн тоглосноор л хүлээж авдаг болохоор найруулагч, зохиолч гээд кино багийнхан энэ шүүмжлэлд эмзэг хандаагүй юм.

    Дэниелийн бусдаас онцгойрох өөр нэг давуу тал нь тэр тайзны урлагийн чадварлаг жүжигчин. “Harry Potter”-ын дүрдээ амжилттай тоглохын зэрэгцээ драмын жүжигт дүр бүтээсэн бөгөөд өдгөө гурван жүжигт зургаан жил тоглосон байх юм.

    Харин түүний “Harry Potter”-оос өөр бүтээлд тоглосон анхны кино нь 2012 оны хоёрдугаар сард нээлтээ хийсэн “The Woman in Black” байв. Мөн тэр “The Simpson” хүүхэлдэйн кинонд дуу оруулсан.

    Дэниел хувь хүнийхээ үүднээс ч ухаалаг, хэрсүү нэгэн. Тэр 2010 оны наймдугаар сараас эхлэн архины төрлийн нэг ч зүйл хэрэглэхгүй гэдгээ хэлж байсан. Шашин шүтдэггүй, харин панк рок хөгжмийг шүтдэг. Бас шүлэг бичих дуртай нэгэн. 2007 онд анх Жэйкоб Герсон нэрээр шүлгийн түүврээ хэвлүүлж байсан авьяаслаг хүүгийн хөргийг 2005 онд Их Британийн “National Portrait Gallery”-д байрлуулсан байна. Ингэснээр Дэниел энэ галерейд хөргөө тавиулсан хааны удмын бус хамгийн залуу алдартнаар тодорсон юм.

    Мэдээж, тэр “Harry Potter” цувралд тоглоод чамгүй хөрөнгө цуглуулсан. Их Британийн хамгийн залуу хөрөнгөтөн, хамгийн өндөр орлоготой өсвөрийн жүжигчин, Холливудын хамгийн өндөр цалинтай эрэгтэй жүжигчин гээд Дэниелийн хошуучилсан шалгаруулалт олон. 2010 оны байдлаар түүний хөрөнгө 28 сая паундаар үнэлэгдэж, ханхүү Уилльям, Харри хоёрынхоос ч илүү гарч олныг шуугиулж байсан юм. Хайр дурлалын тухайд тэр Рози Көүкэр хэмээх охинтой 2012 оны нэгдүгээр сараас эхлэн болзож буй. 

    Фото эх үүсвэр: Shuttertsock

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-05-30 10:19:35
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.