• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-07-13 16:34:54
    Уншсан: 15472
    Сэтгэгдэл: 9

    Бүсгүйчүүдийн сэтгэлийг гижигдэгч Адам Левин1813

    Нэр: Адам Ноа Левин (Adam Noah Levine)
    Төрсөн он, сар, өдөр: 1979 оны гуравдугаар сарын 18.
    Төрсөн газар: АНУ, Калифорни, Лос-Анжелес
    Орд: Загас
    Америкийн дуучин, хөгжимчин Адам Левин. Сүүлийн үед хөгжмийн ертөнцийг ид байлдан дагуулж буй “Maroon 5” хамтлагийн гоцлол дуучин. Дуу, хөгжмөөрөө олныг байлдан дагуулж байгаа шигээ зүс царай, байгаа байдлаараа бүсгүйчүүдийг соронзон мэт татаж байгаа сэтгэл татам залуу. Адам Левиний ертөнцөд морилж, түүний тухай илүү ихийг мэдэхийг хүссэн уншигчдадаа зориулав.
    Зургаан настай байхдаа орон нутгийнхаа сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний ялагч болж байсан Левин найман настай байхдаа анх гитар тоглож сурсан байна. Түүний сайн найз Жесси Кармихайл, Микки Мэдден нар анх хөгжмийн ертөнцтэй танилцуулсан гэдэг. Левин хамгийн анх сургуулийнхаа бүжгийн тэмцээн дээр тайзнаа гарч байсан ч ичсэндээ тайзны ард талруу эргэж орж байсан хөгжилтэй түүх бий. Хожим нь 15 настай байхдаа Райн Дасиктай нэгдэн “Kara’s Flowers” хамтлагт элссэн байна. “Kara’s Flowers” хамтлагийнхан анхны цомгоо “The Fourth World” хэмээн нэрлэж, сонсогчдын хүртээл болгож байжээ. Тэр үед Левин 18 настай байв. Залуусын авьяас, хөдөлмөр талаар болсонгүй. Тэдний анхны цомог амжилт дагуулсан ч хамтлагийн залуус тус тусын замаа бодохоор хэдэн тийш салцгаасан юм. Левин найз Кармихайлтайгаа хамт хөгжмийн боловсрол эзэмшихээр Нью-Йорк хотыг зорьсон байна. Үнэхээр ч түүний явсан зорилго биеллээ олж, тэр дуу бичих, хэрхэн дуулах эрдэмд суралцжээ. Удалгүй тэр дуу бичиж, хамтлагийнхантайгаа дуулах болжээ. Сургуулиа дүүргэснийхээ дараа Левин, Жесси нар Микки, Райн нартай хамтран Жэймс Валентина хэмээх шинэ гитарчин эгнээндээ элсүүлж, дахин хамтлаг байгуулсан нь “Maroon 5” байв. Хуучны “Kara’s Flowers”-ын залуус одоо сурч мэдсэн зүйлээрээ шинэ хөгжим, шинэ дуу, шинэ дуулалтыг бий болгож эхлэв.
    Левин хамтлагийнхаа “Songs about Jane” цомгийн бүх үгийг нь зохиосон бөгөөд экс найз бүсгүй Жэйнийхээ тухай, түүнтэй өнгөрүүлсэн цаг мөч бүрийнхээ талаар бичсэн гэдэг.
    Хөгжмийн чиглэлээр сурч байхдаа телевизийн цувралын туслах зохиолч хийж байсан Левин хэд хэдэн мюзикл бүтээлд хамтран ажилласан авьяастай залуу. Түүнчлэн Канье Уэстын “Late Registration” цомгийн хэд хэдэн дуу, Алишиа Кэйсийн “Wild Horses” зэрэг дууг хамтран дуулсан юм. Мэдээж, биллбоардын хит, бидний сонсох дуртай “Stereo Hearts” дуун дээр вокал хийхийг зөвшөөрсөн.
    “Saturday Night Live Show” зэрэг телевизийн олон нэвтрүүлэгт оролцож байсан Левинийг америкчууд “The Voice” телевизийн шоуны чадварлаг шүүгч гэдгээр нь сайн мэднэ. Харин 2012 оны зургадугаар сард “Can A Song Save Your Life?” кинонд дүр бүтээсэн юм.
    Левин бага насандаа хөгжлийн бэрхшээлтэй хэмээн тодорхойлуулж байсан ч эрүүл болж чадсан. Тиймээс ч тэр одоо энэ төрлийн өвчтэй хүүхдүүдийг дэмжих, эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх олон ажлыг санаачлан хийдэг юм. Түүнээс гадна түүний ах ижил хүйстэн. Тийм ч учраас Левин ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалах аливаа үйл ажиллагааг идэвхтэй дэмжигч бөгөөд хамтлагийнхаа зүгээс ч хэд хэдэн бүтээлч ажил санаачилж байв.
    Охид, бүсгүйчүүдийн сэтгэлийг гижигдэж чаддаг энэ сахалтай залуугийн хайр дурлалын асуудал хэн бүхэнд хамгийн сонин байдаг. Тэр анх Жэйн хэмээх бүсгүйтэй үерхэж байсан ч хоёр тийш болсон. Харин дараа нь алдарт теннисчин Мариа Шараповатай болзож байсан ч мөн л салсан. Түүнээс хойш таван жилийн дараа буюу 2010 онд дахин Орос бүсгүйтэй болзож эхэлсэн нь “Victoria’s Secret”-ийн модель Энн Вялицина байв. Гэвч найман сарын дараа салах болсноо зарласан юм. Дараа нь уу... Дараа нь тэр 2012 оны долдугаар сараас мөн “Victoria’s Secret”-ийн модель Бехати Принслотой болзож байгаа аж. 

    Б. Сайхан

    Фото эх үүсвэр: FB

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-07-13 16:34:54
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-07-13 19:12:35
    hairtai!!!!!!
    NaTaShaA_VamPiRE - 2012-07-14 16:44:50
    ..Awwwwwww.....Saihan..zaluu..shu..ARRRRRRRRRRRRRRR ;0)
    Зочин - 2012-07-19 22:27:12
    Saihan zaluu...
    Зочин - 2012-10-30 16:34:15
    uneheeriin shan zaluuu, bas denduu goe hooloitooii
    Зочин - 2012-10-31 16:01:53
    saihan zaluu shu bas mash awyaslag hairtai
    Зочин - 2012-12-18 16:53:34
    zasssssss tenegtdeg bn shd saihan zaluu bish shde bdag l zaluu od l bolhoos bish
    Зочин - 2013-03-06 14:50:19
    shan amitan shuu aaaay
    Зочин - 2014-03-19 15:43:04
    hairtai shuu
    Зочин - 2014-03-20 12:22:34
    song about jane ged ter hvvhend zoriulaad goeiinmaa ter jane ged hvvhen ni vogue setgvvliin redaktor tsaanaal neg goe hvvhen bdiin shvv gehdee odoo gereltsen nuhur ni shal mia zaluu