• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2011-12-06 09:58:58
    Уншсан: 67039
    Сэтгэгдэл: 15

    Викториягийн хүчирхэг, хурц төрх түүний амьдралыг 223

    Нэр: Виктория Кэролайн Бекхэм (Victoria Caroline Beckham)
    Төрсөн он, сар, өдөр: 1974.04.17
    Төрсөн газар: Хартфордшир, Их Британи
    Орд: Хонь

    Виктория Бекхэм

    Одоогоос 15 гаруй жилийн өмнө дэлхийн хөгжмийн ертөнцийг таван хөөрхөн бүсгүй байлдан дагуулж эхэлсэн нь “Spice Girls” хамтлаг. Тэднийг алдарт хүргэсэн дуу нь “Wanna be”. Бас энэхүү дуу нь Английн “Халуухан охид”-ын хамгийн эхнийх нь. Энэхүү дуу 1996 онд сонсогчдод хүрсэн даруйдаа Англи, Америк төдийгүй дэлхийн 29 оронд номер нэг болж байсан юм. Тэр үеэс эхлэн залуусын сонсдог дуу нь  “Viva forever”, “Holler” үздэг клип нь “Spice up your life”, “Too much” болж, бүхэлдээ “Халуухан охид”-оор амьсгалах болсон. Энэ их амжилтыг бүтээлцсэн хүн бол тус хамтлагийн дуучин Пош. Гэхдээ түүнийг одоо Виктория Бэкхэм гэдэг нэрээр нь илүү таних болсон.

    Виктория Кэролайн Бэкхэм. Тэр Английн дуучин, дуу зохиогч, бүжигчин, загвар өмсөгч, жүжигчин, загвар зохион бүтээгч, бас алдартай ээж. Их Британийн нэгэн чинээлэг гэр бүл, Адамсын хоёр дахь охин болон мэндэлсэн түүнийг өсвөр насандаа тийм ч үзэсгэлэнтэй охин байгаагүй гэдэгт итгэх үү. Түүний арьс нь бусад энхрий охидынх шиг булбарай, дур булаам байсангүй. Тиймээс Виктория багаасаа л өөртөө илүү анхаарал тавих болж, хувцаслалт, үс засалт, арьс, гоо сайхандаа ихэнх цагаа зориулдаг байжээ. Ингэж л өнөөдрийн үзэсгэлэн төгс, шилдэг загвар зохион бүтээгчдийн нэг болж чадсан гэдэг.

    Харин урлагт татагдсан түүх нь түүнийг долоон настай байхад эхэлжээ. Тэр “Fame” хэмээх мюзикл тоглолтыг үзээд л шууд “Миний амьдралын ирээдүй бол хөгжим” гэсэн шийдвэр гаргасан гэдэг. Тэгээд л тэр балетын сургуульд элсэн орсон байна. Дунд сургуулиа төгссөнийхөө дараа “Lanie Arts Theatre” –т гурван жил суралцжээ. Гэвч урлагийн сургууль, унаган авьяас билэг нь түүнийг од болгон гялалзуулаагүй юм. Харин түүний хэзээ ч мятаршгүй хөдөлмөр нь түүнд амжилт, ялалтыг авчирсан байна. Тухайн үедээ Викториа ч загварын ертөнцөд орох уу, уран бүтээлч болох уу гэж зорих бус ердөө мөрөөдөж байсан аж. Гэхдээ түүний мөрөөдөл хоосон бодол байгаагүй гэдгийг тэр өөртөө ч, гэр бүлийнхэндээ бас олон нийтэд ч баталж чадсан.

    Дуучны тайзнаас загварын тайзнаа алхсан нь

    Мэдээж түүний карьер 1994 онд “Spice Girls” хамтлагт дуулснаар эхэлнэ. Тухайн үедээ хамтлагийн охидоосоо хамгийн стильтэй нь хэмээн тодорхойлогдож байсан юм. Викториа хамтлагийн охидтойгоо “Spiceworld”, “Forever” нэртэй хоёр ч цомог гаргаж, эдгээр нь дэлхий даяар 55 саяас хол илүү давж борлогдсон. Гэвч охидын хамтлаг тарсны дараа Викториа бие даан уран бүтээлээ үргэлжлүүлэх болов. 2000-2002 онд тэр өөрийн хоёр ч цомгоо сонсогчдодоо хүргэсэн юм. Харамсалтай нь түүний сүүлийн цомог төдийлөн хангалттай амжилт үзүүлээгүй болоод ч тэр үү Виктория хөгжмийн карьертаа цэг тавьжээ. Тиймээс тэр өнгөрснөө орхиж, одоо болон шинэ ирээдүйгээ угтахын тулд өөрийн үсээ тайрч, богино засалттай болгосон. Үүнийг нь “богино боб” стиль хэмээн нэрлэсэн бөгөөд Пошийг Поб хэмээн дуудах болсноор загварын ертөнцөд нэгэн алдартай чиг хандлагыг бий болгож чадсан байна.

    2007 онд “Spice Girls” хамтлаг дахин нэгдэж дэлхийн улс орнуудаар аялан тоглолтоо хийсэн нь тэсрэлт авчрав. Мөн оныхоо арваннэгдүгээр сард “The Greatest Hits” цомгоо гаргасан юм. Виктория ч сайн дуучин гэдгээ дахин харуулж чадсан. Гэхдээ дуулахаас илүү чаддаг, гоц авьяас нь мэдээж загвар байв.

    Тэр “rock and republic” нэртэй хүрээ бүхий жинсний загвар зохиож, “dVb Style” брэндийг бий болгосон байна. Викториягийн хүрээ бүхий нүдний шил, цүнх, үнэт эдлэл, үнэртэн зэрэг нь олны сонирхлыг ихэд татаж байснаас гадна 2009-2010 оны Нью-Йоркийн долоо хоногт энэхүү коллекциороо амжилттай оролцсон юм.

    Виктория бас зохиолч. Тэр 2001 онд анхны “Learning to fly” нэртэй уран зохиолын номоо гаргаж байв. Энэхүү ном нь зөвхөн Англид гэхэд 500.000 хувь борлогдож тухайн жилийн борлуулалтаараа гуравдугаарт бичигдэж байжээ. Харин “That Extra Half an Inch: hair, heels and everything in between” нэртэй хоёр дахь номоо 2006 онд гаргасан юм. Хувцас загвар, гоо сайхны тухай өгүүлсэн энэхүү хөтөч ном нь Англиас гадна дэлхийн олон орны хэлээр гарсан байна.

    Хамгийн сайхан, романтик хос

    Викториягийн хувийн амьдрал аз жаргалаар бялхсан, сайхан гэр бүлтэй гэдгийг хүн бүр мэднэ. Магадгүй түүний ийнхүү амжилттай яваагийн нэг нууц гэр бүлийнх нь тогтвортой, халуун дулаан амьдрал ч байж болох. Бас яагаад ч юм түүнээс хүчирхэг, хурц төрх тодорч харагддаг. Энэ ч бас түүний стиль, амьдралынх нь хэв маяг. Түүний нөхөр дэлхийн хамгийн алдартай, хамгийн сэтгэл татам залуу, хөлбөмбөгчин Дэвид Бэкхэм. 1997 оноос эхлэн болзож эхэлсэн тэд 1999 онд гайхалтай тансаг хурим хийсэн юм.

    Дэлхийн хамгийн сайхан, романтик хосууд Брүүклин Жозеф, Ромео, Круз хэмээх гурван хөөрхөн хөвгүүнтэй. Бас таван сартай өхөөрдөм, бяцхан гүнжтэй. Бэкхэмийн өнөр өтгөн гэр бүл одоо Лос-Анжелест байгаа бөгөөд Викториягийн хувьд шинэ загварын, чамин тансаг бээлийний загвараа гаргахаар ажиллаж байгаа аж.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2011-12-06 09:58:58
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    ТаеяанГ - 2012-05-08 20:52:37
    Үнэхээр хөдөлмөрч эмэгтэй
    Зочин - 2012-07-03 20:29:31
    Uhaalag, medremjtei, hudulmurch bas super mom. Strong women.
    Зочин - 2012-07-19 13:06:00
    woow
    Зочин - 2013-04-17 13:16:12
    gaihaltai minii hamgiin durtai hairtai zagvar zohion buiteecgh bas duuchin
    Зочин - 2013-04-17 17:06:56
    Гайхалтай бүсгүй.
    Зочин - 2013-11-29 12:41:23
    Spice Girls -н тухай мэдээлэл жаахан алдаатай бна, хамтлаг Spice, Spice World, Forever, Greatest Hits гэсэн 4 цомог гаргасан
    Зочин - 2013-11-29 12:41:38
    Harper аль хэдийн 2 нас хүрчихсэн , энэ нилээн эрт дээр үеийн тэмдэглэл байна даа. Бас Боб тайралт Викториягаас үүсэлтэй гэж мэдэхгүй л юм байна. Ямар ч судалгаагүй, баахан дэврүүн юм бичихийн.
    Зочин - 2013-11-29 12:44:45
    ene hezeenii medeelel we?Odoo Anglid amidarch bga sh de. Ohin n barag 3tai boljigo bh
    Зочин - 2013-11-29 12:49:07
    Үнэхээр бишрэхгүй байхы аргагүй сайхан бүсгүй шүү.Дунд сургуулын сурагч бхаасаа шүтлэг байлаа одоо ч гэсэн
    Зочин - 2013-11-29 13:03:40
    Chineeleg ailyn ohind ooryn husel moroodloo buren dagaj tuunyge bieluuleh bolomj, bas hed dahin huchirheg baih n engyn hevin amidraltai,bolomj taaruu busguidyg bodvol ih baidag ym shig. Bid zovhon oorynhoo amidralyn toloo, oorygoo tejeehyg husdeg baiahd chineeleg garaltai busguichuud husel moroodlynhoo toloo zutgej terniige bieluuleh buhii l supportyg olj avsan bh. B Vic-yg sain duuldag baisnyg n uneher medehgui busad n harin Mel-C ntr bol sn bsoon. Gehdee Paris shig dampuuraagui n mundag l daa.
    Зочин - 2013-11-29 13:58:55
    that extra half an inch nom ni nadaa bgaa. how lucky i am :-) nadad ene busguin bie awch yawaa bdal public figure geed buh yum ni uneher taalagddag
    Зочин - 2013-11-30 15:01:45
    ядуу амьдрараас ч амжилтанд хүрсэн олон л доо, лаг атаархдаг байна шд чинээлэг болхоороо ч гэх шиг хаха, хүнээсээ л шалтгаалга за юу хэдий чинээ хөдөлмөрлөж чадна төдий чинээ л сайхан амьдардын
    Зочин - 2014-01-30 11:15:25
    erch huh uuruusuu tsatsruulsan saihan emegtei bi yag iim l bolno
    Зочин - 2014-01-30 13:09:49
    Manai mongol ohiduud ch amjiltand hureh garts bgaashdee. Bayan chineelgdee bish. Hicheej hudlmorloj helee saijruulad uurii chin hudlmor avyasiig uneldeg tiim uls orond ochij huchee daichilj muroodloo huuvol dutah zuil bhgu. Mungo bol amjiltiin uchuuheen heseg n 99% n hudolmor uhaan. Udahgui 10 20 jiliin daraa mgl hun Amerik Anglid od bolood yavj bhiig uguisgehgui. Horvoo delhii mash hurdatstai hugjij bn. Please guys open your eyes! Think big!
    Зочин - 2014-01-30 18:14:05
    Mundag emegtei dee