• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-12-06 09:39:05
    Уншсан: 10764
    Сэтгэгдэл: 7

    Холливудын “black man” Дензел Вашингтон2635

    Нэр: Дензел Хэйс Вашингтон (Denzel Hayes Washington)
    Төрсөн он, сар, өдөр: 1954 оны арванхоёрдугаар сарын 28.
    Төрсөн газар: АНУ, Нью-Йорк, Маунт Вернон 
    Орд: Матар

    Холливудын нэрт жүжигчин Дензел Вашингтоны ертөнцөд тавтай морил. Цаанаа л сэтгэлд дотно, баатарлаг, тэмцэгч дүрийг үзэгчдийн сэтгэлд буутал гаргаж чаддаг жүжигчин бол тэр. Үүнээс гадна Дензел Вашингтон хөрөг дүрийг хамгийн чадварлаг бүтээдэг нэгэн. Тийм ч учраас тэр өнгөрсөн хугацаанд энхийг сахиулагч удирдагчаас эхлээд боксчин, гангстерын долоон ч домог болсон дүрд тоглосон байх. Авьяаслаг жүжигчнээс гадна чадварлаг найруулагч, продюссер тэрээр “Алтан бөмбөрцөг”, “Оскар”-ын тус бүр хоёр шагналтай.

    Дензел, Вашингтон, Denzel, Washington, одод, хэн нь, хэн бэ

    Дензел Вашингтоны ээж нь гоо сайхны газрын эзэн, аав нь “Pentecostal” шашны бүлгийн зааварлагч байжээ. Тэр 1968 он хүртэл “Pennington-Grimes Elementary School”-д сурсан байна. Харин түүнийг 14 настай байхад эцэг, эх нь салж, ээж нь түүнийг “Oakland Military Academy”-ийн бэлтгэл сургуульд оруулжээ. Вашингтон энэ тухай хожим дурсан ярихдаа “Энэ шийдвэр миний амьдралыг өөрчилсөн. Яагаад гэвэл тэнд би тэвчээр, амьд үлдэхийн тулд юуг хийх ёстойг ойлгосон” гэж байсан юм. Оакландаас ирснийхээ дараа тэр “Mainland High School”-д суралцаж, төгссөн байна. Вашингтон сургуульд байхдаа сагсан бөмбөгийн спортод нэлээд сонирхолтой нэгэн байв. Тийм ч учраас тэр Техасын техникийн их сургуулийн “Red Raiders”-ын нэг болохыг хүсдэг байжээ. Гэхдээ тэр “Fordham”-ын их сургуулийн сэтгүүл зүй, драмын ангид элсэн орсон юм. Вашингтон оюутан байхдаа коллежийн сагсан бөмбөгийн багт тоглодог байсан төдийгүй урлаг, соёлын уралдаан тэмцээнд ч идэвхтэй оролцдог нэгэн байжээ.

    Вашингтон жүжигчний карьераа 1976 онд эхлүүлжээ. Театрын жүжигт тоглож гараагаа эхэлж байсан тэрээр 1981 онд Холливудын кинонд тоглож, энэ том зах зээлд анх удаа хөл тавьсан байна. Тэр “Carbon Copy” кинонд тоглосны дараа 1982 оноос “St. Elsewhere” телевизийн цувралд ажиллаж эхэлжээ. 1988 он хүртэл үргэлжилсэн энэ бүтээлд тоглосноор Дензел аль хэдийнэ олны танил жүжигчин болсон байна. Үүнээс хойш тэр хэд хэдэн телевиз, тайзны бүтээлд тоглож, жүжигчний карьераа үргэлжлүүлсээр байв. Харин 1987 онд тэр Өмнөд Африкийн арьс өнгөөр ялгаварлах үзлийн эсрэг тэмцэгч Стивен Бикогийн дүрд тоглох болсон байна. Дараа нь “Glory” кинонд тоглосноор анх удаа Оскарын шагналд нэр дэвшиж, шилдэг туслах дүрийн жүжигчнээр шалгарч чадсан юм. Энэ дүр нь түүнд “Алтан бөмбөрцөг”-ийн шагнал ч авчирсан.

    Үүнээс хойш Дензел Вашингтоны тоглосон Холливудын шилдэг  кинонууд үзэгчдийг байлдан дагуулж, тэр дэлхийн хэмжээний жүжигчин гэдгээ баталсаар байв. 2000 он гарсаар түүний тоглосон “Remember the Titans” box office-ыг тэргүүлж, өндөр ашиг, орлого олсон төдийгүй тэр “Алтан бөмбөрцөг” наадмын шилдэг жүжигчнээр  тодорсон юм. Ингэснээр тэр 1964 оноос хойш “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон анхны хар арьст жүжигчин болсон байна. Нэг үгээр тэр кино урлагийн түүхэнд “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн болсон хоёр дахь “black man” болсон юм. 

    Үүнээс хойш яг нэг жилийн дараа тэр Оскарын шагналт хар арьст жүжигчин болсон юм. “Training Day” киногоороо Оскарын шилдэг эрэгтэй жүжигчин болсноор тэр мөн л кино урлагийн түүхэнд Сидней Пойтирын дараа бичигдсэн хоёр дахь өнгөт арьст жүжигчин болсон. Бас энэ онд тэр Оскарын шагналд хамгийн олон удаа нэр дэвшсэн хар арьс жүжигчнээр тодорч байв. Хожим, 2009 онд түүний рекордыг алдарт жүжигчин Морган Фрийман хуваалцах болсон юм. 

    Ийнхүү Холливудын ертөнцөд өөрийн гэсэн байр сууриа тод тамгалах болсон жүжигчин залуугийн амжилтын карьер үргэлжилсээр байв. Харин 2005 онд тэр 15 жил тоглоогүй театрынхаа тайзнаа эргэн очиж, хэд хэдэн жүжгийн дүр бүтээсэн юм.

    2009 оноос Холливуддаа эргэн ирсэн Вашингтон бидний сайн мэдэх “Unstoppable”, “The Book of Eli” кинонд тоглосон юм. 2012 онд тэр “Flight” киноны дүрээрээ үзэгчидтэйгээ дахин уулзсан. Энэхүү кинонд тэр “Safe House” кинонд хамтран тоглож байсан жүжигчин Райан Рейнольдстай дахин хамтрагч болсон билээ.

    Дензел үзэгчдийн сэтгэлд буусан дүрүүд шигээ хувийн амьдрал, гэр бүлээ ч тогтвортой авч явж чаддаг. Тэр “Wilma” телевизийн киноны үеэр танилцсан Паулетта Пирсонтой танилцаж, 1983 онд хуримаа хийсэн юм. Тэд дөрвөн хүүхдийн эцэг, эх болсон. Том хүү Жонн Дэвид бэйсболлын тамирчин бөгөөд одоо Үндэсний хөл бөмбөгийн лигийн “Sacramento Mountain Lions” багт тоглодог. Дунд охин Катя нь Йелийн их сургуулийг урлагийн чиглэлээр төгссөн бол бага ихрүүд нь Пеннсильваниягийн их сургуульд суралцаж буй. 

    Вашингтон сүсэг бишрэлтэй, Христийн шашны итгэгч нэгэн. Тиймээс ч тэр хэзээ нэгэн цагт өөрийгөө номлогч болно гэж ярьдаг. Тэр 1995 онд Лос-Анжелесын “Church of God in Christ”сүмийг шинэчлэн барихад хувиасаа 2.5 сая ам.доллар хандивлаж байжээ. Вашингтон 1993 оноос Америкийн “Boys & Girls Club”-т нэгдсэн бөгөөд ахлах сургуулиа төгссөн охид, хөвгүүдэд амьдралын чиг, шугамаа олоход нь тусалдаг энэхүү төвийн удирдах зөвлөлийн гишүүнээр өнөөг хүртэл ажиллаж буй. Вашингтон 1991 онд “Fordham”-ын их сургуулийн доктор, 2007 онд “Morehouse College”-ийн хүмүүнлэгийн доктор, 2011 онд Пеннсильванийн их сургуулийн докторын зэргийг тус тус хамгаалсан байна. 

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-12-06 09:39:05
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-12-06 12:07:56
    mundag ymaa
    Зочин - 2012-12-06 12:55:23
    thhh yostoi mundag jujigchin bn ali ali talaaraa
    Зочин - 2012-12-07 12:46:34
    dendvvv goy jbjigchin shvvvvvvvv
    Зочин - 2012-12-07 14:40:02
    minii hairtai jujigchin. Anh Yas tsugluulagch kinond ni aimar durtai bolj bilee
    Зочин - 2015-07-06 01:19:00
    uh tsag ueiin hamgiin lag eregtei jujigchidiin 10t ordog imdb ees gargasanaar uneheer lag sain jujiglegdeg shuu
    Зочин - 2015-10-02 14:06:06
    10t bish 1tl ormoor vnxr burhnd bidend ilgesen bha bishered barahgvi tvvni harts hatsarin homhorhoi vnher tsarailag
    Зочин - 2016-03-04 23:20:09
    Minii hamgiin durtai jujigchin uneheer goe