• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2013-03-04 11:31:19
    Уншсан: 23400
    Сэтгэгдэл: 1

    Диана гүнж3133

    Нэр: Диана Фрэнсис Спенсер (Diana Frances Spencer)
    Төрсөн он, сар, өдөр: Англи, Норфолк, Сэндрингам
    Төрсөн газар: 1961 оны долдугаар сарын 01.
    Орд: Мэлхий

    Уэльсын гүнж Диана... Дэлхийн сая сая хүний хүндэтгэн хайрладаг ховорхон хүний нэг бол тэр. Уэльсын хунтайж Чарльзын анхны эхнэр. Эрхэмсэг, эгэл даруу, сайхан сэтгэлтэй бас сэтгэл татам инээмсэглэлтэй Диана гүнж. Английн үзэсгэлэнт гүнжээс гадна түүний ухаалаг, энэрэнгүй зан нь олны хайр, хүндэтгэлийг хүлээх том шалтгаан байсан.

    Диана, Diana, одод, хэн нь, хэн бэ Диана таван хүүхэдтэй сурвалжит гаралтай гэр бүлийн дөрөвдэх хүүхэд болон мэндэлжээ. Түүний Спенсерийн удам Их Британийн хамгийн өндөр настай, хамгийн чухал, нөлөө бүхий гэр бүлийн нэг. Харамсалтай нь, Дианаг найман настай байхад эцэг, эх нь салах болсон байна. Диана энэ үед ээжтэйгээ хамт байсан ч удалгүй түүний аав охиноо өөрийн асрамжинд авч үлдэх шүүх хуралд ялалт байгуулжээ. Ийнхүү тэр аав болон хойд эхийнхээ хамт амьдрах болсон байна. Диана бага сургуульд байхдаа тун ичимхий хүүхэд байсан ч дуулж, бүжиглэхэд юу юунаас илүү дуртай байжээ. Тэр сургуульд орсон эхний жилүүддээ тийм ч мундаг сурагч байсангүй. Бүр хоёр ч удаа муу сурлагатнуудын жагсаалтанд орж байжээ. Гэвч сэргэлэн цовоо Дианад сурлагаараа гайхуулах зүйл байгаагүй ч урлагийн авьяас байсан байна. Тэр тун чадварлаг төгөлдөр хуурчин байсан төдийгүй сургуулийнхаа урлагийн наадмаас шагнал хүртэж байсан гэдэг.

    Диана 1977 онд түр хугацаагаар Швейцарьт сурахаар шилжжээ. Энэ үед тэр ирээдүйн нөхөр болох хунтайж Чарльзтай танилцаж байсан байна. Харин Чарльз түүний эгч Саратай үерхдэг байжээ. Диана урлагийн авьяастай нэгэн байснаас гадна сэлэх дуртай байв. Бас олон жил балетаар хичээллэж байжээ. Дианагийн хамгаас дуртай өөр нэгэн чухал зүйл хүүхэд. Тэр багаасаа хүүхдэд хайртай байсан бөгөөд ахлах сургуулиа төгсөөд “Young England School”-д туслах асрагчаар ажилласан төдийгүй Лондонд ирээд Америк айлуудын хүүхэд хардаг байсан гэдэг.

    1980 оны зун хунтайж Чарльз, Диана хоёр бие биеэ өөр нүдээр харж эхэлсэн гэдэг. Тэд хэд хэдэн удаа болзсоны дараа Чарльз түүнийг дарвуулт завиар аялж, амралтын өдрөө хамтдаа өнгөрөөх санал тавьсан байна. Энэ аялллын дараа тэдний харилцаа улам дотносч, удалгүй эзэн хааны гэр бүл Дианатай танилцахыг хүсчээ. Энэ үед ч хунтайж Чарльзыг гэр бүлтэй бол гэсэн дарамт ихэсч байсан аж. Диана, Чарльзын гэр бүлийнхэнтэй уулзаад хатан хаан Элизабет болон II Элизабетаас сайн үнэлгээ авчээ.

    1986 оны хоёрдугаар сарын нэгний өдөр Чарльз, Дианагаас сүйт бүсгүй нь болохыг гуйжээ. Мэдээж, Диана зөвшөөрсөн. Гэхдээ тэдний энэхүү сүй тавилт зөвхөн хос хоёрын нууц байсан гэдэг. Харин гурван долоо хоногийн дараа тэдний албан ёсны сүй тавих ёслол болсон байна. Үүнээс хойш таван сарын дараа буюу 1981 оны долдугаар сарын 29-ний өдөр хорин настай Диана Английн хунтайж Чарльзтай гэрлэж, дэлхий донсолгосон хурим хийжээ. Тэдний хуримын ёслолыг харах гэж 600 мянган хүн цугларсан төдийгүй дэлхий даяар нийт 750 сая хүн телевизээр шууд үзсэн гэдэг.

    1981 оны арваннэгдүгээр сарын 05-нд гүнж Дианаг жирэмсэн болсон тухай албан ёсоор мэдээлсэн байна. Ийнхүү 1982 оны зургадугаар сарын 21-нд том хүү Уилльям Артур Филипп Луисаа төрүүлжээ. Үүнээс хойш хоёр жилийн дараа бага хүү Хенри Чарльз Альберт Дэвидээ төрүүлсэн байна. Диана гүнж хоёр хүүгээ өөрийн гараар хүмүүжүүлж, тэдэндээ ихэнх цагаа зориулж байхыг илүүд үздэг байжээ. Тийм ч учраас тэр ордны асрагч, хүмүүжүүлэгч наргүйгээр өөрөө хүүхдүүдийнхээ хувцасыг сонгож, өмсүүлж, сурах сургууль, судлах хичээлийг нь ч өөрөө сонгож байсан гэдэг. Бас тэр хэчнээн завгүй цагийн хуваарьтай байсан ч хөвгүүдээ сургуульд нь хүргэж, тарахад нь авах ажлыг заавал өөрөө хийдэг байсан байна.

    Диана гүнж болсон цагаасаа эхлэн хүмүүнлэгийн үйлсэд гол анхаарлаа хандуулах болсон. Тэр хүүхэд, өндөр настан, залуучууд, гэр оронгүй хүмүүст сайн үйлс бүтээдэг байжээ.

    1990 оны эхээр Уэльсын хунтайж, гүнж хоёрын гэрлэлтэнд төгсгөл ирэх гэж байгаа тухай дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шуугиж эхлэв. Бүр тэдний харилцааг 1986 оноос эхлэн хөндийрч эхэлсэн тухай ч бичиж, нийтлэх болжээ. Үнэхээр ч эдгээр цуу яриа үнэний ортой болж, Чарльз, Диана нар гэрлэлтээ 1996 оны наймдугаар сарын 28-нд албан ёсоор цуцлуулсан байна.

    Гэрлэлтээ цуцлуулсны дараа Диана Египетийн тэрбумтан Мухамед Аль-Файедын хүү Доди Файедтэй болзож эхэлсэн. Гэвч тэд 1997 оны наймдугаар сарын 31-ний аймшигт осол болоход хамт байсан бөгөөд Диана, Доди хоёул хорвоог орхисон юм. Осол болсны дараа Францын шинжээчид тэдэнтэй хамт өөд болсон жолооч Хенри Паулыг согтуу байсан гэж дүгнэсэн ч Додигийн аав Мухамед урьдаас бэлтгэсэн санаатай осол байсан гэж таамаглаж буйгаа мэдэгдсэн юм.

    Олон түмний хайртай бүсгүй Дианагийн үхэл дэлхий нийтийг эмгэнэлд автуулж, бүгд түүний араас гүнээ гашуудаж байсан юм. Гэхдээ түүний бүтээсэн үйлс, үзэсгэлэн гоо одоо ч амьд хэвээр... 

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2013-03-04 11:31:19
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2013-03-04 12:23:16
    Hanhuug hezee ch Dianad hairtai baigaagui gedeg sh d. Zugeer l udam saitai uchraas tsaanaasaa gerleh yostoi bsn bolohoor gerlesen, anhnaasaa l oor harts emegteid hairtai bsn gediim bn leesh d. Bas Diana barag uls toriin aar saar yumnaas bolj zahialgaar aluulsan bh gedeg