• Эрүүл мэнд
  • Зөв хооллолтууд
  • Амжилтын нууц
  • Дасгал & амралт
  • Cosmo kitchen
  • 2013-06-14 13:13:33
    Уншсан: 71408
    Сэтгэгдэл: 13

    Жүржтэй боорцог3723

    Хүүхэд насанд ээжийн хийсэн боорцгийг амтархан идэх тун чиг “амттай мөч” байдаг сан. Саяхан миний нэг найз гэр бүлийн альбумнаас минь ээжийн хийсэн боорцогны зургийг олоод үзчихэв. Хөөрүү сэтгэлтэй Франц бүсгүй дуу алдан тэдний нутагт ч бас ийм боорцог хийдэг тухай ярьж, тун удалгүй манай гэрт Жүржтэй боорцогны “үйлдвэрлэл” эхэллээ. Аливаа исгэгч хөрөнгө, хөөлгөгч огт хэрэглээгүй атлаа хөнгөн, хөвсгөр, янзын гоё боорцог болж, би бээр амтат жорыг нь Cosmo бүсгүйчүүдтэйгээ хувцаалцахаар яаран суулаа…

    Жүржтэй боорцог, амтат хоол, жор, Cosmo Kitchen,

    Орцонд:

    Жүржтэй боорцог, амтат хоол, жор, Cosmo Kitchen,

    • Хагас аяга буюу 65 грамм дээд гурил
    • 1 жижиг халбага элсэн ихэр
    • Чимх давс
    • 3 ширхэг өндөг
    • Хагас аяга буюу 125 грамм ус
    • 70 грамм хүйтэн масло (шоо дөрвөлжин жижиглэсэн байх)
    • Дундаж хэмжээтэй нэг бүтэн жүржийн хальсыг лууван үрэгчээр үрж бэлтгэх
    • Амны жижиг халбагаар тал ванилын ханд (өөрийн сонголтоор)

    Бэлтгэл ажил:

    Хайруулын тавганд ургамлын тосоо хийгээд халаана. Боорцогоо гаргах сав, тосыг нь шүүх шүүрэн шанага зэргийг бэлтгэж тавина.

    Хийх аргачлал:

    1. Саванд (ширмэн, зузаан ёроолтой байвал сайн) хагас аяга ус, маслоо хийгээд гал дээр тавьж буцалгана.

    Жүржтэй боорцог, амтат хоол, жор, Cosmo Kitchen,

    2. Масло хайлж, ус буцалмагц гал дээрээс аваад гурил, давс, элсэн чихэр гурваа нэмж хутгана. Хэдий чинээ түргэн хутгана төдий чинээ хөвсгөр зөөлөн боорцог болдог.

    Жүржтэй боорцог, амтат хоол, жор, Cosmo Kitchen,

    Зуурмаг маань зураг дээрх шиг эвлээд ирмэгц нь жүржийн хальсны тэн хагасыг нь нэмээд, гал руу буцааж 30 секунд орчим сайтар хутгана. Ингэснээр зуумаг дахь илүүдэл шингэнийг хатааж өгч байгаа юм.

    3. Одоо зуурмаг руугаа 3 ширхэг өндгөө нэг нэгээр нь хийгээд уустал нь сайтар хутгана. Эхэн үед өндөг гурилтай барьцалдаж өгөхгүй мэт харагддаг хэдий ч үргэлжлүүлэн сайн хутгахад зураг дээр шиг гөлгөр, шингэн зуурмаг болж хувирах ёстой юм. Хэрэв миксер байдаг бол өндгөө зуурахдаа ашиглавал ажлыг илүү хөнгөвчлөх болно.

    Жүржтэй боорцог, амтат хоол, жор, Cosmo Kitchen,

    4. Зуурмагаасаа жижиг халбагаар тасалж аваад, халаасан тосондоо тал бүрийг нь 3-5 минут орчим шарна. Хушганы хэмжээний дайтай хийхгүй бол хэтэрхий том боорцог түүхийрээд дутуу болчихдог талтай. 

    Жүржтэй боорцог, амтат хоол, жор, Cosmo Kitchen,

    5. Боорцогоо цэвэрхэн гал тогооны даавуу эсвэл зориулалтын салфеткан дээр гаргаж хэдэн минут байлгаад бүлээн болмогц нь элсэн чихэр, (үлдсэн) жүржийн халсандаа өнхөрүүлнэ.

    Жүржтэй боорцог, амтат хоол, жор, Cosmo Kitchen,

    Жүржтэй боорцог, амтат хоол, жор, Cosmo Kitchen,

    6. Хамгийн сүүлд дээрээс нь сахарын нунтаг пудра цацаад дурын сүмстэйгээ хослуулан таваглаарай. Би энэ удаад Нэрстэй Панкейкний сүмсийг хэрэглэсэн.

    Жүржтэй боорцог, амтат хоол, жор, Cosmo Kitchen,

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2013-06-14 13:13:33
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2013-06-14 17:26:17
    saihan jor bnaa. ih bayarlalaa. vanillagaa hezee n hiih ve?
    Зочин - 2013-06-16 08:30:37
    bayarlalaa cosmo. taalagdlaa today huvduuddee hiij ugii.
    Зочин - 2013-06-25 15:47:45
    масло хийгээд буцалгахын хооронд заавал дөрвөлжин хэрчих шаардлагатайм уу бас заавал хүйтэн байх хэрэгтэйм уу? кккк
    CosmoKitchen - 2013-06-27 10:48:31
    1.d krantnaas garch baigaa haluun us khlor ihtei baidag uchraas nariin boovnii huultund nuluuldug. Butsalgaad burgusuj us esvel tsever us hereglevel bur sain. 2t. maslo us butslahaas umnu hailah yostoi uchraas jijiglej herchij baigaa um. Buhel maslo hailah geseer baigal us butsalchihdag tal baidag!!
    Зочин - 2013-07-04 11:14:03
    tnx
    Зочин - 2013-07-06 18:26:03
    estoi goe haragdaj bn hj idnee. Uyangiin l jor bnda ene kkkkk.... tsaana l degjin bdg ym
    Зочин - 2013-07-21 11:21:23
    Hiij uzlee. Aaaaaimar tostoi, calorie ihtei. Idej chadalgui haysan. eruul, calorie bagatai jor oruulaarai
    Зочин - 2013-08-02 04:01:42
    Zuv hiij idsiimuu ter calorie ihtei gd bgaa hun lol. Calorie ihgyi boortsog haana harsiin
    Зочин - 2013-11-08 20:27:41
    dahiad goe um oruulaarai goe bn
    Зочин - 2014-02-07 21:35:58
    Zochin Jurjee songokhdoo organic biog songooroi,bayarlalaa
    Зочин - 2014-04-12 18:52:39
    Jurjiin shingen hezeg boloh yg jurjiig ni yahiin bee jurjiin hals tegeed iim joohon bolno gjuu
    Зочин - 2014-04-17 18:21:56
    танд тээврийн талаар ямар нэг мэдээлэл хэрэгтэй байна уу тэгвэл та манайд ханд бид танд үнэн зөв шуурхай мэдээлэлийг хүргье. авто тээврийн нэгдсэн лавлах 19001973
    Зочин - 2014-11-26 17:44:48
    hiine