• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2011-12-15 11:41:06
    Уншсан: 13767
    Сэтгэгдэл: 2

    Бритни Жин Спирс 463

    Нэр: Бритни Жин Спирс 
    Төрсөн он, сар, өдөр: 1981 оны 12 дугаар сарын 02.
    Төрсөн газар: АНУ-ын Миссипи муж, Маккомб
    Орд: Нум

    Хөгжмийн ертөнцийн хамгийн алдартай дуучин, өсвөр насандаа хамгийн их амжилт гаргаж, олон рекордын эзэн болж чадсан уран бүтээлч бол мэдээж Бритни Спирс. Цаанаа л эелдэг, хөөрхөн Бритни 2000 оны эхэн үеэс дэлхийн хөгжмийн ертөнцийг байлдан дагуулж, хаана л бол хаана “Baby one more time”, “Oops…I did it again” дуунууд эгшиглэх болсон юм. Тиймээ, тэр үнэхээр олон рекордын эзэн. Өсвөр насандаа хамгийн олон цомог гаргаж, бас анхны цомог нь худалдаанд гарсан даруйдаа 500 мянган хувь борлогдож, гайхмаар амжилтыг тогтоож байсан авьяаслаг дуучны амьдралаас хүүрнэн өгүүлье.

    Бритни Жин Спирс Britney

    Бритни айлын хоёр дахь хүүхэд болон мэндэлжээ. Гурван настайгаасаа эхлэн Кентвүүд дэх бүжгийн сургуульд явж, жил бүрийн тайлан тоглолтын гоцлол бүжигчин нь болдог байжээ. Бас тэр мэргэжлийн гимнастикаар хичээллэн, сургуулийнхаа найрал дуунд дуулдаг байсан байна. Багаасаа бусдын манлайлагч байсан тэрээр улсын хэмжээнд зохиогддог авьяаслаг хүүхдүүдийн тэмцээнд хэдэнтээ түрүүлжээ. Есөн настай хэвлүүхэн охин Бритниг ээж нь дагуулан Атланта хотын зүг явжээ. Учир нь тэр охиноо “Mickey Mouse Club”-т оруулах хүсэлтэй байсан байна. Тэднийг очиход найруулагч нь нас нь арай бага байна гэсэн ч шаргал үст охины дуулалтыг нь сонсоод клубтээ авахаар шийджээ.

    Уитни Хьюстон, Мадонна зэрэг алдарт дуучдын хэн бүхний дагаж дуулаад байхааргүй хүнд дуунуудыг 17 настай охин чадварлаг гэгч нь дуулж байхыг харсан продюссер түүнтэй хамтран ажиллахыг санал болгосон байна. Тийм ээ, тэр дуучин болжээ. Харин түүнийг дуучин болоход хамгийн их нөлөөлсөн ачтанууд бол алдарт дуучин Уитни Хьюстон, Мадонна бас түүний хайртай ээж нь. Алдарт дуучин бүсгүйчүүд маань бас түүний хайртай эгч, мэргэжлийн зөвлөх гэдгийг тэр нэг бус удаа зарлаж байсан.

    Залуу дуучны анхны цомог “Baby one more time” нэртэйээр 1999 оны нэгдүгээр сард худалдаанд гарчээ. Гарсан даруйдаа сонсогчдыг байлдан дагуулж, Биллбоардын жагсаалтын эхний байраас мөд буусангүй. Дэлхийн 15 орны хит цомгийн жагсаалтыг ч мөн тэргүүлж, 10 сая хувь борлогдсон амжилт тогтоожээ. Энэ ч бас Бритниг анхдагчийн эгнээнд авчрав. Учир нь бүх цаг үед цомог нь хамгийн олон сая хувь борлогдсон өсвөр насны дуучин болов. Түүнийг шоу ертөнцөд цахиур хагалж эхлэх үед хөгжим судлаачид түүнийг насандаа баймгүй дайчин юм. Түүнээс маш их эрч хүч мэдрэгддэг. Нэг л тийм… барын нүдний хурц, дайчин чанар хэмээн тодорхойлж байжээ. Үүнээс хойш жилийн дараа тэр хоёр дахь “Oops…I did it again” цомгоо гаргасан нь бас л шуугиан тарив. Энэхүү цомог нь өмнөх амжилтаа бут цохиж, дэлхийн даяар нийт 20 сая гаруй хувь борлогдсон юм. Тийм ээ, тэр аргагүй л Попын гүнж юм гээч. Тухайн үед гайхалтай амжилт дагуулж байсан хоёр цомог нь Грэммигийн олон төрөлд нэр дэвшиж байсан. Харин 2003 онд тэр гурван ч Грэммигийн эзэн болж чадсан юм. Ийнхүү түүний амжилт дагуулах цомгууд ар араасаа урган гарсаар тэр өнөөдөр долоон цомгийн эзэн болж, бас долоо дахь дэлхийг тойрон аялах тоглолтоо хийж байна. Дуучин бүсгүйн уран бүтээлийн амьдрал нэг хэсэг зогсонги байдалд орж, уруудсан ч тэр удалгүй эргэн ирсэн юм. Харин эргэн ирэхдээ дахин шинэ амжилт урин дуудсаар хөгжмийн ертөнцөө, сая сая шүтэн бишрэгчээ баярлуулсан.

    Бритниг дуучин болоход  алдартай уран бүтээлчид чухал нөлөө үзүүлж байсан шиг тэр ч бас бусдад үлгэр дуурайл болсон уран бүтээлч болжээ. Бритни Спирсийн хөгжмийн карьер, гаргасан амжилт, дуулсан дуу нь өнөөгийн залуу үе болох Лэди Гага, Селена Гомез, Майли Сайрис нарт хамгийн ихээр нөлөөлсөн гэдэг. Бритнигийн эрч хүч, гэрэл гэгээ шүтэн бишрэгч бидэнд ч бас нөлөөлөхгүй гэж үү.

    Дуучин бүсгүйн хувийн амьдралын талаар хэлүүлтгүй мэдэх үнэнч сонсогч олон байх. 2000 онд анх өөрийн анхны хайр, Жастин Тимберлейктэй үерхэж байгаа хэмээн зарлаж байсан. Тэдний ес, арван настайдаа эхлүүлсэн нөхөрлөл өсвөр насанд хүрэхэд нь хайр болон бадамласан гэдэг. Хосуудын хайр, сэтгэл татам байдал сая сая залуусыг догдлуулж, папараццичдыг ёстой л завгүй болгож байв. Гэвч хосууд гурван жилийн дараа хоёр тийш болсноо зарлаж, олны сэтгэлийг гонсойлгосон юм.

    Салсныхаа дараа Жастин “Cry me a river” дуугаа гаргаж, клипэндээ Бритнитэй адилхан бүсгүй тоглуулсан нь шуугиан дэгдээж байв. Харин түүний хариу болгож дуучин бүсгүй “Everytime” дуугаа гаргаж, клипний зохиолдоо Жастинаас яагаад салах болсон шалтгаанаа өгүүлэх шиг болсон… Энэ хоёр клипийг эргээд нэг үзээрэй. Магадгүй тэдний салалтын шалтгааныг эндээс л мэдэж болох байх. Учир нь тэд яагаад салсан нь тодорхойгүй ч, хоёр талд “Би одоо ч Бритнид хайртай”, “Жастин бол миний анхны хайр” гэх мэтээр ярилцлага өгсөөр байсан юм.

    Харин Жастинаас салснаас хойш хайр сэтгэлийн асуудалд болчимгүй алхам хийсээр байх болсон Бритни 2004 онд багын найз Жэйсон Аллентай гэрлэсэн ч, 55 цагийн дараа салсан юм. Үүнээс хойш зургаан сарын дараа буюу 2004 оны долдугаар сард бүжигчин Кевин Федерлайнтай сүй тавих болсноо зарласан. Хачирхалтай нь тэр үед хосууд болзоод гуравхан сар болж байсан юм. Удалгүй мөн оныхоо есдүгээр сард тэд гэрлэж, жилийн дараа Бритни анхны хүүхдээ төрүүлсэн. Дараа нь 2006 оны есдүгээр сард хоёр дахь хүүгээ төрүүлсэн юм. Гэвч хоёр сарын дараа нөхрөөсөө салж буйгаа мэдэгдэв. Харин хоёр жилийн өмнөөс одоогийн найз залуу Жэйсон Травиктай хамт байгаа юм.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2011-12-15 11:41:06
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2012-05-24 22:42:00
    i love britney...
    Зочин - 2012-12-21 17:36:59
    Minii shuteen duuchin