• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2012-01-16 13:28:31
    Уншсан: 30178
    Сэтгэгдэл: 4

    Энгийн хэрнээ тачаангуй680

    Нэр: Джессика Мария Альба (Jessica Marie Alba)
    Төрсөн он, сар, өдөр: 1981 оны дөрөвдүгээр сарын 28.
    Төрсөн газар: АНУ, Калифорния муж, Помона хот
    Орд: Үхэр

    Бүсгүй хүний гоо сайхныг мэдэрдэг эр хүн бүрээс Холливудын хамгийн сайхан бүсгүй хэн болохыг нь асуухад тохиролцсон юм шиг Жессика Альба гэнэ дээ. Яагаад гэж үү. Залуусын олонхи нь гар утас, компьютертоо сайхан бүсгүйчүүдийн зураг татсан байгаа бол тэр нь Жессика Альбагийн секси хөрөг байх нь элбэг байдаг учраас л тэр. Бас жил бүрийн “Дэлхийн хамгийн сайхан бүсгүй”, “Хамгийн тачаангуй”, “Хамгийн халуухан эмэгтэй” зэрэг шалгаруулалтанд жүжигчин Жессика Альба тогтмол тэргүүлж, тэргүүлээгүй үедээ эхний таван байраас хойш ухардаггүй. Магадгүй, Жессикагийн өвөрмөц нүд, гоёмсог уруул нь дур булаам төрхийг нь илүү тодотгодог ч байж мэднэ. Тийм ээ, Холливудын чадварлаг жүжигчин, басхүү “секс бэлэг тэмдэг” хэмээн нэрлэгддэг Жессикагийн тухай өгүүлье. 
    Jessica Alba, Джессика Альба

    Жессика, Кэтрин болон Марк Альба нарын ууган охин болон мэндэлжээ. Эцэг эхийнх нь нэг нь Франц-Канад, нөгөө нь Мексик-Америк гаралтайгаас гадна тэд католик шашинтай. Тиймээс ч Жессика болон түүний эрэгтэй дүү Жошуа нар католик шашны хүмүүжлээр өсөж, торнисон байна. Түүний аав нь агаарын нисэх хүчинд ажилладаг байсан учраас тэдний гэр бүл байнга нүүдэг байжээ. Жессикаг есөн нас хүрэхэд л төрөлх муж Калифорнидаа эргэж ирсэн байна. Жессика өөрийн гэр бүлийг тодорхойлохдоо “Маш консерватив гэр бүл. Уламжлалыг дээдэлдэг, католик шашинтай, Латин-Америк гэр бүл шүү дээ” хэмээн хэлж байсан удаатай. Харин жүжигчин бүсгүй багаасаа чөлөөт сэтгэлгээтэй, нэлээн либерал үзэлтэн байсан гэнэ шүү.

    Бяцхан Жессика нэлээд бие муутай, байнга өвдөж байдаг охин байжээ. Тэр хэд хэдэн удаа уушгины үрэвсэл тусч, жилд дөрвөөс таван удаа хатгаа авч, хоолойны махаа авахуулж байснаас гадна мухар олгойн хагалгаанд орж байжээ. Бас уушги нь устаж байсан учраас багаасаа астматай болсон байна. Тиймээс ч тэр хүүхэд насныхаа ихэнх цагийг эмнэлэгт өнгөрөөж байсан учраас найз нөхөд, үе тэнгийнхнээсээ холдсон аж. Харин арван наснаас нь хойш Жессикагийн эрүүл мэнд сайжирсан гэдэг.

    Жессика багаасаа адтай, жүжиглэх авьяастай нэгэн байжээ. Тэр 11 настай байхдаа жүжигчний тэмцээнд ээжийнхээ гараас хөтлөн очиж, оролцож байжээ. Гайхалтай нь, тэр энэ тэмцээнд түрүүлж чадсан гэдэг. Ийнхүү жүжигчний анхны тэмцээндээ амжилт байгуулсан авьяаслаг охиныг мэргэжлийнхэн үнэлж, 12 настай байхдаа агентлагийн уран бүтээлч болох гэрээнд гарын үсэг зурж байжээ. Удалгүй тэр анхны кино дүрээ бүтээсэн нь “Camp Nowhere” байснаас гадна олон рекламанд тоглох болсон байна. Энэ цагаас эхлэн Жессика охин кино урлагтай бүр мөсөн холбогдохоор шийдсэн гэдэг. Тиймээс ч тэр ахлах сургуулиа төгсөөд “Атлантын театр” нэртэй урлагийн сургуульд элсэн орсон байна.

    Шаналант өвчнөөс гадна Жессикагийн бага наснаас нь хулгайлсан өөр нэг гунигт түүх байдаг юм билээ. Тэрээр тоглоомын талбайд тоглож байхдаа муу этгээдүүдэд хулгайлагдаж байсан аймшигт тохиолдол гарч байсан байна. Азаар, хэдэн хоногийн дараа Жессийг машины арын тээшнээс олжээ. Энэ аймшигт түүх охины хувьд хэзээ ч мартагдашгүй гашуун дурсамж болж үлдсэн учраас Жесс хүүхдийн сайн сайхны төлөөх ялангуяа хулгайд өртсөн, хулгайлагдсан багачуудад туслах аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. 

    Анх кинонд тоглосныхоо дараа Жессика олон бүтээл, телевизийн цувралд дүр бүтээсэн байна. Харин Холливудын ертөнцөд 1999 оноос эхлэн орж ирсэн бөгөөд 2000 онд алдарт найруулагч Жэймс Камеронтой хамтран ажиллах болжээ. “Dark Angel” кинонд тоглохын тулд тэр 1200 жүжигчинтэй өрсөлдөж гарч ирсэн гэдэг. Ийнхүү тэр одоогийн алдарт Жессика Альба болох гараагаа эхэлжээ. Уг кино олны хүртээл болсны дараа Жессика дэлхийн хэмжээнд танигдаж, басхүү анх удаа “Алтан бөмбөрцөг” наадамд нэр дэвшсэн байна. Үүнээс хойш залуу, халуухан жүжигчин бүсгүй инээдмийн төрлөөс аймшгийн гээд бүх жанрын дүр бүтээж, олны хайртай жүжигчин болсоор. “Sin city”, “Fantastic four ”, “Good Luck Chuck” “The eye” гэх мэтчилэн олон кинонд дүрээ чадварлаг гаргажээ.

    Кино сонирхогчид түүнийг чадварлаг жүжигчин гэдгээс гадна мэдээж дэлхийн хамгийн тачаангуй бүсгүй хэмээн тодорхойлдог. Тэр “People”, “Maxim”, “Askmen”, “FHM” зэрэг сэтгүүлийн “HOT 100”, “Хүсэмжит 99 бүсгүй”, “Дэлхийн хамгийн тачаангуй эмэгтэй” шалгаруулалтыг тэргүүлж байсан юм.

    Дэлхийн хамгийн халуухан бүсгүй хайр сэтгэлийн асуудалд харин ч нухацтай ханддаг нэгэн. Тэр анх 19 настайдаа “Dark Angel” кинонд хамтран тоглосон жүжигчин Майкл Уотерлитэй үерхэж эхэлсэн ч гурван жилийн дараа тэдний хайр эцэс болсон юм. Харин түүнээс хойш жилийн дараа тэр “Fantastic Four” кинонд хамт тоглосон жүжигчин Кэш Уоррентэй болзож эхэлсэн бөгөөд 2007 оны тавдугаар сард хосууд удаан хүлээлгэсэн хуримаа хийсэн. Жилийн дараа тэд анхны охиноо өлгийдөн авсан бол 2011 оны наймдугаар сард бага охиноо хорвоод төрүүлсэн юм.

    Дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн нэг Жессика Альба шиг энгийн даруу, ихэмсэг хэрнээ тачаангуй, дур булаам төрхийг “шүтэгч” уншигчид минь гоо сайхан, төгс ертөнцийн төлөө хундага тулгацгаагаарай. Амжилт!!!

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2012-01-16 13:28:31
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Isabella granger - 2012-08-09 20:35:51
    huurhun shuu
    Зочин - 2014-01-24 16:27:38
    jaxan buruu medelel baix yumaa. odoogin nuxur Cash Warren n Fantastic Fourd xamtran togloson jujigchin n bish shuude xarin ter kinonii tuslax niaruulagch n baisan yum. yag tag unen medeelelyy gj nyagtalj bsniixa dara oruulj baimaar yumaa.
    Зочин - 2014-01-25 13:07:41
    tanai site yumnaas huulaad bcihekhde hurtel byryy hudlaa bichhiimaa. huulakhda yadaj unen bichchij bgaash.
    Зочин - 2015-04-28 21:05:04
    urgumul gedeg sanagdhiin