• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2016-12-26 16:13:50
    Уншсан: 8303
    Сэтгэгдэл: 2

    Багахан хүч зарцуулаад эрүүл амьдрах 22 арга7533

    Эрүүл амьдармаар байна уу? Заавал өдөр бүр спорт заал руу гүйж, идэх хоолныхоо жорыг хянаж байснаас байнга хийдэг үйлдлүүдээ өөрчлөөд үз. 

    1. Чихэр биш жимс ид

    Үйлдвэрийн чихэр биш байгалийн чихэрлэг амттай нүүрс ус агуулсан жимс, жимсгэнэ хэрэглэ.

    2. Дэлгүүр хэсэхээсээ өмнө хоолло

    Багахан ч болов хооллочихоод дэлгүүр хэсвэл эрүүл бус хүнс худалдаж авах нь багасдаг гэж судалгаагаар нотлогджээ.

    3.  Хоол хийх чадвараа сайжруул

    Хоолны хатуу дэглэм барих нь ихэвчлэн бүтэлгүйтдэг. Өөрийгөө хорих тусам идэх хүсэл улам их төрдөг учраас гэртээ эрүүл бөгөөд хэмнэлттэй хоол хийж идэж байгаарай. Зөв хооллосноор өөртөө итгэх итгэл чинь ч нэмэгдэнэ.

    4. Хар кофе л зүгээр

    Хэрвээ кофе уух дуртай бол сүү чихэр болон бусад амт оруулагчгүйгээр уухыг зөвлөж байна. Санаа зоволтгүй ээ, хар кофе уулаа гээд сэтгэцийн өвчтэй болохгүй харин ч эрүүл мэндэд сайн.

    5. Масло, талх биш ээ

    Маслотай талхны тухай мартахыг хүсье! Маслоны оронд жимсний нухаш эрүүл мэндэд сайн. Гэхдээ чанамал биш шүү....Нухаш гэдгийг анхаараарай.

    6. Цагаан талхнаас татгалз

    Нэг, эсвэл дээд гурилаар хийсэн бүтээгдэхүүнээс татгалзаж, хөх тариа, бор гурил, хивэг зэргээр хийсэн талх, нарийн боов идэж занш.

    7.  Ус сайн уу

    Үүнийг өмнө нь зөндөө л сонссон байх. Өдөрт заавал хэдэн литр ус ууна гэж төлөвлөлгүйгээр өөрт таарсан хэмжээгээрээ л уухад болно.

    8. Хурдан алхаж сур

    Ажил гэрийн хооронд, эсвэл өөр хаашаа ч бай өдөр тутам алхахдаа хурдаа бага зэрэг нэмээд үз. Хурдан алхдаг хүмүүс эрүүл байх магадлал их шүү.

    9.  Машинаа хол тавих

    Хэрвээ чи ажил дээрээ өдөржин суудаг бол машинаа хол байрлуулж байгаарай. Ингэвэл богино боловч үр дүнтэйгээр идэвхтэй хөдөлгөөн хийж болно.

    10.  Шатаар өгс

    Дээрхтэй яг адилхан... Гэхдээ илүү их калори шатаана.

    11.  Шүдээ угаахдаа нэг хөл дээрээ зогс

    Олон үйлдлийг нэг дор хийж болох хамгийн энгийн арга бол энэ юм. Хоёр хөл дээрээ ээлжлэн зогсоод байвал тэнцвэр сайжрах ба нас ахих тусам ашиг тус нь мэдрэгдэнэ.

    12.  Гараа савандаж угаа

    Гараа угаахыг хэн ч мэднэ. Бүгд л өдөр бүр хийдэг боловч зөв угаадаг нь хэд бол?

    13.  Нарны тос түрх

    Ихэнх нарны тос түрхэхэд өтгөн байдаг нь таагүй санагдаж мэдэх юм. Гэхдээ энэ чинь л чамайг арьсны хорт хавдраас хамгаална шүү дээ.

    14.  Нарны шил зүү

    Загварлаг харагдахаас илүү нарны хэт ягаан туяанаас хамгаалах үр өгөөж нь чухал.

    15.  Таримал ургамал худалдаж ав

    Оффисын ажил чинь залхуутай, уйтгартай санагддаг уу? Хэрвээ тийм бол жижигхэн таримал цэцэг аваад, хажуудаа тавьчих. Дараа нь ямар санагдсанаа коммент дээр бичээрэй.

    16.  Чийгшил өг

    Ажлын болон гэрийн орчныг чийглэг байлгах нь арьсыг залуужуулах  ямар ч бүтээгдэхүүнээс илүү сайн нөлөөтэй.

    17.  Бясалгал хий

    Өдөрт дунджаар 30 минут бясалгал хийж бодол оюунаа цэгцэлж байх нь стрессээс ангижруулж, ой тогтоолт сайжруулахаас гадна цусны даралтыг бууруулдаг.

    18.  Ном унш

    Мэдлэгээ өргөжүүлж, ядаргаагаа тайлах, бас интернетээс холдох шилдэг арга шүү.

    19.  Утсаа унтрааж бай

    Үе үе утсаа унтрааж байх нь биеэ амраахад тустай. Ялангуяа орой унтахаас хэдэн цагийн өмнө утсаа унтрааж, далд хийх нь маш сайхан санаа юм. Гар утасны гэрэл нойргүйдэлд хүргэхээс гадна тархинд муугаар нөлөөлдөг болохыг сонсож байсан биз дээ?

    20.  Орой бүр тогтсон цагт орондоо орж занш

    Өөр цагуудад унтаж, сэрэх нь хүний биеийг хэвийн бус хэмнэлд оруулдаг. Ингэснээр хурдан хөгширч, арьс хуурайшиж, амархан стрессдэж, үргэлж ядарч сульддаг.

    21.  Ажлын ширээгээ цонхонд ойр байлга

    Цонхны ойролцоо сууж ажилладаг хүмүүсийн ажлын бүтээмж өндөр, хөдөлгөөний идэвх сайн байдаг нь судалгаагаар батлагдсан.

    22.  Дотно харилцаагаа цэцэглүүл

    Тогтмол дотно харилцаанд байдаг хүн илүү аз жаргалтай, эрүүл биетэй, амьдрах хүсэл дүүрэн байдгийг Харвардын сэтгэл судлаачид олж тогтоожээ. Ганцаардмал, бусдаас тусгаарлагдмал байдал нь хүний биед яг л тамхи татахтай адил сөрөг үр дагавартай байдаг аж.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2016-12-26 16:13:50
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2017-01-25 12:53:06
    Ih taalagdlaa engiin hirnee bas odor tutamda hiij chadah murtluu anzaarch bgaa zuils bna
    Зочин - 2017-01-27 21:12:38
    bayrlalaa cosmo ih taalagdlaa