• Хэн нь, хэн бэ?
  • Тэдний нууц
  • Оддын дайн
  • Cosmo Interview
  • 2017-01-06 13:05:17
    Уншсан: 8393
    Сэтгэгдэл: 1

    Мөрөөдөлдөө хүрэхийн тулд би...7537

    Тэд зүгээр нэг сууж байгаад, дардан замыг туулсаар одоогийнхоо энэ амжилтад хүрээгүй, мөн зорьсондоо хүрэхийн тулд санаанд оромгүй бэрхшээлүүдийг даваад л гарсан хүмүүс. Чи ч бас чадна шүү!

    1. Нэвтрүүлэгч С.Чимгээ: "Золиос гаргаж байж үр дүн гарна" 

    Аливаа зүйлд заавал хөдөлмөр, хөлс хүч, ямар нэг золиос гаргаж байж үр дүнд хүрнэ шүү дээ. Бидний хийж байгаа зүйлс төгс төгөлдөр байж л үнэ цэнэтэй болно. Би гурван охидоо бие даах чадвартай, урлагт ээлтэй, харилцааны соёлтой, мэдлэг боловсролыг эрхэмлэдэг байхыг дандаа захидаг. Би ч энэ зарчмаар амжилтад хүрсэн.

    2. Уртын дуучин Г.Хонгорзул: "Толгой эргээд төгөлдөр хуураа түшээд зогсож байсан үе бий"

    Миний оюутан цаг хүнд хэцүү шалгуур ихтэй байсан. Гэхдээ тэр саад бэрхшээл намайг их зүйлд сургасан. Яг үнэнийг хэлэхэд автобус, хоолны мөнгөгүй, шантраад цөхрөх үе зөндөө л гарч байлаа. Заримдаа толгой эргээд төгөлдөр хуураа түшээд зогсож байсан үе бий. Үүнийг л давчихвал би аав, ээжийнхээ ачийг жаахан ч гэсэн хариулж байгаа гэж бодоод өөрийгөө хурцалж, хичээдэг байлаа. Залуу насандаа бүү бард, ихийг бүтээхийн төлөө цаг хугацаатай үргэлж уралдаж амьдар.

    3. Дуучин Г.Алтанцэцэг: "Шантрахгүй гэсэн бодолдоо хатуу зогсох нь амжилт гаргах үндэс"

    Эмэгтэй хүн амжилтанд хүрэхийн тулд үр хүүхэд, гэр бүлдээ халамж тавих, гоо сайхан, мэдлэг боловсролдоо анхаарах гээд олон зүйлийг оюун ухаандаа тунгааж, мэдрэмжтэй байж ажлаа амжуулдаг. Мэдээж, гэрийнхэн өвдөх ч юм уу, ажил бүтэхгүй байх үе тохиолдоно.

    Гэсэн ч шантарч, бууж өгөхгүй гэсэн бодолдоо хатуу зогсож хөдөлмөрлөх нь амжилт гаргах үндэс шүү дээ. Бүсгүйчүүд ээ, урагшаа. Эвлэг зөөлөн инээд хөөр, баяр баясгалан, эерэг энерги цацруулж ажилдаа урам зоригтой итгэл дүүрэн байж амжилт гаргаарай.

    4. Жүжигчин Н.Батцэцэг: "Бусдаас түрүүлэхийн тулд эрт бос, хийх ажлаа жагсааж бич"

    Өөрийнхөө тэмүүлж буй тэр цэгт хүрэхийн тулд бэрхшээлийг л давах хэрэгтэй. Бэрхшээлгүй бол байрандаа л байгаа хэрэг шүү дээ. Тиймээс хамгийн түрүүнд өөрийгөө ял. Эргэн тойрныхон чинь залхуурч, чамайг доош нь татах тусам оргил өөд мац. Бусдаас түрүүлэхийн тулд эрт босч, хийх ажлуудаа жагсааж бич. Түүнийгээ ягштал гүйцэлдүүлэх хэрэгтэй. Бас хажуугаар нь гадаад хэл сурахад цаг гарга. Тэгэхгүй бол чиний харьцах хүрээ жижигхэн хайрцганд эргэлдсээр байх болно. Бусдын хүчийг зөв хуваарилж ажлаа зөв зохион байгуулж сурах хэрэгтэй. Өөрийгөө хүндэлж хайрлахаас амжилт эхэлдэг юм шүү.

    5. Загвар өмсөгч Ч.Содтуяа: "Алдартай загвар өмсөгчид анхнаасаа л сайхан төрөөгүй"

    Амжилтад хүрсэн хүмүүс асар их хөдөлмөр, тэсвэр хатуужил, золиос гаргасан учраас л одоогийн өндөрлөгт гарсан. Бэрхшээлийг даван туулах сэтгэлийн тэнхээтэй байж л загвар өмсөгч болно. Уйгагүй хөдөлмөрлөхөөс гадна тууштай, зорилготой байх нь чухал. Юмыг өнгөцхөн хараад гоё юм байна гэж зорилгоо тодорхойлох нь утгагүй. Алдартай загвар өмсөгчид анхнаасаа л сайхан төрөөгүй, уйгагүй хөдөлмөр түүнийг бий болгодог юм.

    6. Г.Уянга: "Хувь заяандаа итгэж, хийсэн сонголтондоо үнэнч байгаарай"

    Улс төрийн ажлыг би сонгоогүй, миний амьдралын зам мөр энэ зүг рүү хөтөлсөн гэж боддог. Надад олон сонголт байсан, хувь тавилан л энэ замыг надад сонгож өгсөн. Зарим хүмүүс сонголтондоо харамсдаг. Хувь заяандаа итгэж, хийсэн сонголтондоо үнэнч байгаарай. Сонголт хийхэд нөлөөлж байгаа тэр хүчин зүйл чинь л чиний тавилан гэж бодох дуртай.

    7. Жүжигчин У. Уранчимэг: "Жүжигчний амьдралд хөл тавих гэж 8 жилийг зарцуулсан"

    Жүжигчний амьдралд хөл тавих гэж л 8 жилийг зарцуулжээ. Хоёр өөр нийгэм солигдох үеийн хүн болоод ч тэр үү хатуужилтай занг сурсан. Өглөө хичээлдээ хоцрохгүй ирдэг, хичээлээ тараад л шууд харьдаг охин байсан. СУИС-д конкурс өгөөд хоёр удаа унасан. Шууд Драмын театрт сонсогчоор шалгалт өгөөд орсон. Хоёр жил өлгүүрчин, үйлчлэгч ч хийж үзсэн. Дараа нь хоёр жил дагалдан жүжигчин хийгээд 4 жилийн дараа дахин конкурс өгөөд тэнцсэн. Жүжигчний амьдралд хөл тавих гэж л 8 жилийг зарцуулсан. Хүсч байгаа мэргэжлээ эзэмшихийн тулд хүн их хол зам туулах хэрэгтэй юм байна лээ.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2017-01-06 13:05:17
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2017-01-07 12:46:51
    wow l daa