• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2017-01-12 18:10:12
    Уншсан: 4353
    Сэтгэгдэл: 0

    20 сая төгрөгийн эзэн өнөөдөр тодорно7541

    Монголын хамгийн том шагналын сантай , хоолны өрсөлдөөнт  шоу “Мастер тогооч-2” нэвтрүүлгийн эцсийн шатны шалгаруулалт өнөөдөр болох гэж байна. Гурван сарын турш үргэлжилсэн шоу нэвтрүүлэгт 30 гаруй хүн оролцсоноос финалд хоёр хүн үлдээд байгаа билээ. Оролцогч Б.Аки, Г.Анхбаяр  хоёроос нэг нь шалгарч , 20 сая төгрөгийн эзэн болно. Мөн хоол бол урлаг гэдгийг батлан энэ салбар дахь нэр төрөө алдаршуулах юм. Үүнээс гадна сүүлийн шалгаруулалтад тэнцсэн шилдэг гурван тогооч нарыг шагналт байр хүлээж байна.

    Хамгийн сонирхолтой , бүтээлч, хоол идэх апетит хөдөлгөсөн шоу нэвтрүүлгийг хоолны зах зээлд байр сууриа бататгасан тогооч нар шүүнэ. Тухайлбал, “Silk road” рестораны захирал Я.Энхээ, “Pallas” катеринг компанийн захирал Г.Мөнгөндолгио,  “MGC” компанийн захирал С.Батмөнх , хамгийн олон ээжүүд, хоол сонирхогчдыг нэгтгэж чадсан “Sweet kitchen” сошил группыг үүсгэн байгуулагч Г.Тэмүлүн нар шүүж, хөгжилтэй тогооч Г.Тэнгис хөтлөх юм.

    Жилдээ  багаар бодоход л 500 сая ам.доллар эргэлддэг хоолны салбарт хэн нь манлайлж, 20 сая төгрөгийн эзэн болох вэ. Шилдэг тогооч нарын өрсөлдөөнийг та “Ви” телевиз дээр орой 20:30-д сувгаа тааруулснаар мэдэх боломжтой. 

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2017-01-12 18:10:12
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.