• Facebook
  • Twitter
  • Youtube
  • Cosmo Club
  • 2017-03-06 13:11:41
    Уншсан: 4273
    Сэтгэгдэл: 0

    2017 оны 3-р сарын дугаарын агуулга7565

    Гуравдугаар сар гарангуут эрчүүдэд маань ачлалт ээж, авааль эхнэр, ажлын газрын хүүхнүүдээ баярлуулах том ажил ноогддог. Хүүхнүүд бид ч баярлах дуртай. Зарим бүсгүйн хувьд энэ бол гэр орны ажлаас хөндийрөх ганц боломж. Гэхдээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярын гол утга учир юу билээ?

    Хүүхнүүд маань эрчүүдтэй эн тэнцүү үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхээр хангагдаж байна уу? Хийсэн ажлынхаа үр дүнг шударгаар үнэлүүлж чаддаг уу? гэсэн асуултууд гарч ирнэ. Мэдээж лалын орнуудыг бодвол Монгол эмэгтэйчүүдэд боломж бий. Үүнийгээ ч ухамсарлан нийгмийг хөдөлгөж яваа хүчирхэг эмэгтэйчүүдээ бид онцлохыг хичээлээ. Учир нь ээж, эхнэр хүн бол өрх гэрийн эзний толгойг залагч хүзүү шүү дээ. Бидэнгүйгээр энэ дэлхий ертөнцийг төсөөлөхийн ч аргагүй. Тийм л ухаалаг, үзэсгэлэнтэй, хөдөлмөрч бүсгүйчүүддээ шинэхэн дугаараа хүргэж байна.

    “Маргаашийн нар луу хамт аялах уу...” гэхэд л аялгуу нь чихэнд сонсогдож, содон имиж, бүжиг нүдэнд чинь харагдаж байна уу? Бүтэн зунжин, намаржин, өвөлжин энэ л дуугаар биднийг байлдан дагуулсан дуучин бүсгүйг ковероороо дахин сонгохдоо бид эргэлзээгүй. Учир нь тэр хүчирхэг, бас авьяаслаг... Cosmopolitan-ы хамгийн анхны монгол нүүр царай болж байсан халуухан ганц бие бүсгүй өнөөдөр айлын сайхан гэргий, хөөрхөн маамуугийн ээж. Гэхдээ COOL ээж шүү. 32-р хуудас

    Амьдрал тэдэнд хатуурхаж, алаг үрийг нь хөгжлийн бэрхшээлтэй болгосон ч сөхрөөгүй, хүнд хэцүү байна гэж хэн нэгнээс бурууг хайгаагүй. Үрсийнхөө төлөө бүхнээ зориулахад бэлэн эгэл бас хүчирхэг ээжүүдтэй танилцаарай. Сар бүр ердөө 1500 төгрөгийг ирээдүй хойчийнхоо төлөө зориулан, “Хайрын хүч” аянд нэгдэхийг Cosmo нь уриалж байна. 28-р хуудас

    CONTENT

    ORGANIC FOOD

    10       Уугаад сэргэ!
    12    Эрүүл хоолоор биеэ тэтгэ!
    14       Энэ бол энгийннэг кафе биш

    COSMO MOM

    20     Хүүхдээ хэрхэн номонд дурлуулах вэ?
    22    Super mom Д.Маралгуа
    28    Эгэл бус ээжүүд

    COVER GIRL

    33    Ука:
         • Тэр нэг тийм, маш гоё... “Зэвүүн” байхгүй юу 

    COSMO HEALTH

    40    Силк иогийн найман эмчилгээ
    44    Жирэмслэлтээс сэргийлэх аргуудын тухай эцэс төгсгөлгүй гомдол
    48    Стрессийг умартах шинэ арга
    50    Хамрын хэлбэрээ засмаар байна уу? 

    LOVE AND SEX

    52    Чамайг хэрхэн жаргаах тухай залуудаа заа
    56    Sex Q&A
    58    Эрчүүд яагаад хүчирхэг бас эгчмэд эмэгтэйд дурладаг вэ?
    60    Мэрзгэр болзоо
    62    Гэр бүлийн сэтгэлзүйч Г.Наранбаатар:
         • Эхнэрийн сүүдэрт амьдрах уу?

     

     

    FUN FEARLESS MAN

    64    Big Gee:

          • Сайхан амьдралд дурлаж болно. Гэхдээ бусдын амьдралаар тоглох эрх хэнд ч байхгүй

    ONLY YOU                         

    68    Сэтгэл хөдлөлөө захиръя!
    74    Business Woman болох мөрөөдлөө бодит болгоцгоох уу?
    76    Миний амжилтын түүх
    78    Тэр надаас гэрлэхийг гуйлаа л гэж бодсон...
    80    Woman Power

    FUN FEARLESS FASHION

    86    Hello Stranger
    94    1 өмд + 6 төрх
    96    Шинэ улирал, шинэ коллекци
    98    Стилиэ өөрчилмөөр байна уу?
    100  Нөхрийнхөө гоёлыг сонгох уу? 

    FUN FEARLESS BEAUTY

    106 Starpics
         • Жүжигчин О.Долгор
    108 Beauty Know How
           • Надтай бүжиглэх үү?
    114 Гэрэл, сүүдэрт бүхнийг даатга
    116 Илүүдэл үсийг мартацгаая!
    117 Beauty Editor’s Choice
         • Cinderella гоо заслын эмнэлэг

    COSMO ENTERTAINMENT

    120 Cosmo Movie
         • Бидний тухай өгүүлэх 5 кино
    124  Cosmo Celebs
         • Үзэсгэлэнт Snapchat-чид
    126 Confessions
    130 Cosmo-гийн 9 сонголт
    134 Энэ сарын зурхай
    138 Cosmo Quiz
         • Хайр чинь хэр гүн бэ?

     

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2017-03-06 13:11:41
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.