• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2017-06-02 10:20:21
    Уншсан: 2548
    Сэтгэгдэл: 1

    “Монгол Хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо7580

    “Монгол Хүүхдүүд” баярын арга хэмжээ боллоо

    Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Монгол Хүүхдүүд” баярын нэгдсэн арга хэмжээ боллоо. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Соёл, урлагийн газраас хамтран зохион байгуулсан уг арга хэмжээний хүрээнд хүүхэд, багачууд маань инээд, хөөрөөр дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүлсэн юм.

     Уг арга хэмжээ Монгол уламжлал, ёс заншлыг хүүхэд, багачуудад өргөнөөр таниулан, сурталчилснаараа өндөр ач холбогдолтой болсон юм. Энэ хүрээнд хүүхдийн оюун ухааныг сорих тоглоом наадгайн өртөө болон асруудад 15 төрлийн 3000 гаруй Монголын уламжлалт тоглоом наадгайг танилцууллаа. Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалах үйлсийг сурталчлах, энэ талаар мэдээ, мэдээлэл өгөх асрууд ч олноор байрласан байв.

    Ийнхүү БХИС-ийн Цэргийн хөгжмийн сургуулийн сурагчдаар ахлуулсан 500 гаруй хүүхдийн бүрэлдэхүүнтэй парад орж ирэн, арга хэмжээ ёслол төгөлдөр эхэлсэн юм.

    Улаанбаатар хотын бүрхэг, бороотой нэгэн өдөр нүүрэнд нь мишээл тодорч, сэтгэлд нь гэрэл цацарсан хүүхдүүд, ам бүлээрээ баярлан цэнгэж яваа гэр бүлийн халуун уур амьсгалаар дүүрэн өнгөрлөө. Ингээд Космо хүүхдийн эрхийн талаарх тэдний сэтгэгдлийг хуваалцсанаа хүргэж байна.

    Мөнхчимэг & Уянга

    Хүүхдийн баярыг аав, ээжтэйгээ тэмдэглэж өнгөрүүлдэг. Баярын тоглолт маш гоё болсон. Хүүхдүүдийн дуулж, бүжиглэж байгаа нь, бас Мишээл, Бонго хоёрыг харах гоё байсан. Ер нь аав, ээж нар хүүхдүүддээ цаг зав гарган хамтдаа тэмдэглэвэл л сайхан. Манай хот гэр хороололгүй болж, архи, тамхи хэрэглэдэг хүмүүс нь багасаасай гэж хүсдэг. Одоо бол сугалаандаа хожихыг л хүсэж байна. Энд байгаа ах, эгч нартаа цаг зав гарган хүүхдийн баяр тэмдэглэж өгч байгаад маш их баярлалаа гэж хэлье.

    Баттөгсийн гэр бүл

    Сэтгэгдэл маш өндөр байна. Өнөөдрийн арга хэмжээнд олон байгууллага оролцож, хүүхдэд зориулсан олон төрлийн үйл ажиллагаа зохион байгуулагдаж байна. Сэдэв, бэлгэдэл нь ч сайхан санагдлаа. Манай охин 2 ойтой. Энэ жил анх удаа олон нийтийн арга хэмжээнд оролцож байгаа учраас их сонирхолтой байх шиг байна. Түүнчлэн сайн дурын хүүхдүүд зохион байгуулалтад нь оролцож, хоггүй байлгах талаас нь анхаарч байгаа болохоор илүү соёлтой, зохион байгуулалт сайтай арга хэмжээ болж байна.

    Хүүхдийн эрхийг хамгаалах тал дээр 108 утас ажиллаж байгаа нь маш зөв санагддаг. Өмнөхөө бодвол төрийн бус  байгууллагууд болон сошиал сувгууд энэ тал дээр их нээлттэй ажилладаг болсон байна. Ямар ч байсан тодорхой хэмжээнд ахиц дэвшил гарч байгаа гэж харж байгаа. Хамгийн гол нь хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй. Энэ хүрээнд хамгийн их тулгамдаж байгаа асуудал бол утаа болон сургууль, цэцэрлэгийн хүрэлцээний асуудал байдаг. Хувь хүн дангаар шийдэх боломжгүй асуудал шүүдээ. Тиймээс эдгээр асуудлыг шийдчихвэл бусад асуудлыг нь эцэг, эхчүүд анхаараад явж болно гэж боддог.

    Байгаль

    Хүүхдийн баяраар бэлэг авч, торт идэж баярладаг. Монгол хүүхдүүд бүжиглэж, дуулж байгаа нь их гоё санагдсан. Хүмүүс хогоо хаяхгүй л бол манай хот илүү гоё болно гэж бодож байна.

    Нандин-Эрдэнэ & Анхжин

    Арга хэмжээ их гоё болсон. Манайх сургуулиараа найрал дуу дуулсан юм.

    Хүүхдийн баяраар аав, ээжтэйгээ гадуур зугаалж баярладаг.  Энэ жил ч бас гэр бүлээрээ баярлана. Хүүхдэд зориулсан цагийг зугаатай өнгөрүүлж болох тоглоомын газартай болоосой гэж хүсэж байна. 

    Зулаа

    Хүүхдүүдийг баярлуулдаг учраас би хүүхдийн баярт их дуртай. Хүмүүс байгаль, орчноо бохирдуулж, хүүхдүүд бохир агаараар нь амьсгалж байгаа учраас хүүхдийн эрхийг хамгаалж чаддаггүй гэж би боддог. Бүх хүүхдүүдэд хандаж сайхан баярлаарай гэж хэлье.

    Moonlight бүжгийн хамтлаг

    Хүүхдийн баяр их гоё болж байна. Сэтгэл их өндөр байна. Бид өнөөдрийн арга хэмжээнд монгол бүжиг бүжиглэсэн, одоо flashmob-д оролцох гэж байна. Өнгөрсөн жил талбай их хогтой байсан. Харин энэ жил эл хог хаяж байгаа хүн бараг л харагдахгүй байна. Мөн явуулын хогийн сав байгаа нь их зөв санагдсан. Хүүхдийн эрхийг хамгаалах талаар сургууль. сургалт, телевиз болон цахим ертөнцөөс мэдээлэл авдаг.

    Агаарын бохирдол, хүрээлэн буй орчны бохирдлоос болоод хүүхдүүд эрүүл, цэвэр орчинд амьдрах, сурч, хөгжих эрхээ эдэлж чадахгүй байгаа гэж бодож байна. Хүүхдүүд их гэгээлэг учраас хүн бүр хүүхдийн баярыг тэсэн ядан хүлээдэг. Нийт ээжүүд, хүүхдүүддээ баярын мэнд хүргэе. 

    Оюунтулга

    Намайг Жамсрангийн Оюунтулга гэдэг. Би 6 хүүхэдтэй. 2002 онд алдарт эхийн II одон авч байсан. Өнөөдөр Эх үрсийн баярын өдрөөр төрийн ордонд зочилж, “Алдарт эхийн I” одон гардаж авсандаа туйлын их баяртай байна.

     

     

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2017-06-02 10:20:21
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2017-06-02 18:42:26
    Ямар сайхан контент вэ Космо :)