• Трэнд
  • Оддын стиль
  • Fashion story
  • Cosmo зөвлөж байна
  • 2017-06-02 17:17:32
    Уншсан: 1463
    Сэтгэгдэл: 0

    "2017 оны интерьер дизайн өнгөний трэнд" 7582

    "2017 оны интерьер дизайн өнгөний трэнд"

    Санаа авч өөрийн гэрээ өнгөлөг, гэгээлэг, тав тухтай болгоорой, бүсгүйчүүд минь!

    Бүтээлч сэтгэлгээний илэрхийлэл шар өнгө

    Шар өнгө амжилт, аз жаргал, оюун ухаан, сэтгэн бодох чадвар, авъяасыг билэгддэг. Дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг. Сонин содон байдал, бүтээлч сэтгэлгээ, гэнэн, шийдэмгий, бардам байдлын илэрхийлэл нь шар өнгө юм. Нарны өнгө болоод ч тэр үү хөгжилтэй, томоогүй, хөдөлгөөнтэй зүйлсийг төлөөлөхөөс гадна шар өнгийг зонхилон сонгодог хүн бусдын анхаарлын төвд байхыг эрмэлздэг, уян хатан, хөгжилтэй нэгэн байх талтай.

    Үхэшгүй мөнхийн бэлгэдэл ногоон өнгө

    Хүчирхэг байдал болоод итгэл найдвар, хуучинсаг үзэл, энх амгалан, баян чинээлэг, үхэшгүй мөнхийн бэлгэдэл болдог ногоон өнгө хүн бүхэнд тайван байдлыг бэлэглэх увидастай. Энэ өнгөнд дуртай хүнийг хувийн зохион байгуулалт сайтай, сандарч тэвдэж байсан ч тайван харагдаж чаддаг гэж тодорхойлж болно. Тэд ямар ч тохиолдолд биеэ бариж чаддаг.

    Хөх ба цэнхэр өнгийг нээлттэй хүмүүс таашаадаг

    Хөх ба цэнхэр өнгө итгэлцэл, үнэнч байдлыг илтгэдэг. Мэдрэлийн системийг амраахаас гадна, оюун ухаанд сайнаар нөлөөлдөг. Энэ өнгөнд мөрөөдөмтгий, хүмүүстэй нээлттэй харилцаж, санал бодлоо чөлөөтэй илэрхийлдэг, саад тотгороос айдаггүй ч сэтгэл хөдлөлөө нуун далдалдаг хүмүүс дуртай байдаг.

    Хамгийн сэтгэл хөдөлгөм өнгө бол ягаан

    Хамгийн сэтгэл хөдөлгөм болоод нинжин зөөлөн, гэнэн, хөнгөн, итгэмтгий байдлын илрэлээс гадна тайвшруулан нойрсуулдаг өнгө юм. Ягаан өнгө урам зоригтой, энхрий, итгэмтгий гэмгүй зан байдлын зэрэгцээ тэмцэл өрсөлдөөнд дуртай, найдвар мөрөөдлөөр дүүрэн сэтгэлтэй, бие даан шийдвэр гаргах дургүй, хөнгөмсөг зан байдлыг агуулдаг.

    Улаан өнгө эрч хүчийг илэрхийлнэ

    Ерөнхийдөө дарангуйлал, түрэмгийллийн хүчтэй өнгө тул цусан улаан, уур хилэнтэй гэх мэтээр харгислалыг ч бэлгэдэх нь бий. Хэрэв таны сонголтонд улаан өнгө зонхилдог бол та эрх мэдэл, нэр хүндэд дуртай, бусдыг захирах дуртай, өөртөө итгэлтэй бардам, идэвхтэй, эрч хүчтэй байж болох юм. Энэ өнгө нь зарим үед анхаарал татахаас гадна хэрүүл тэмцэл эхлүүлэх, сөргөлдөөн, мөргөлдөөнийг үүсгэх талтай. Улаан өнгө нь ноёлох дарангуйлах эрмэлзэлтэй өнгө тул онцгой чухалчлах зүйлд ихэвчлэн хэрэглэгддэг бөгөөд цагийн баримжааг алдуулж түгшүүртэй байдлыг бий болгон, дур хүслийн өдөөх талтай байдгаас зугаа цэнгээний газруудад ихэвчлэн зонхилдог.

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2017-06-02 17:17:32
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.