• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2017-06-09 15:34:14
    Уншсан: 1649
    Сэтгэгдэл: 1

    Автомашингүй Шөнийн Гэрэлт Гудамж7585

    Бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн 100-гийн гудамжинд өчигдөр буюу 6-р сарын 8-ны орой Улаанбаатарчууд цуглаж, хотынхоо анхны автомашингүй, шөнийн гэрэлт гудамжтай танилцлаа. 

     

    Нар шингэхээс эхлээд UB Jazz Club-ын хөгжимчид клубынхаа үүдэнд олон нийтэд зориулан тоглож, залуу хөгжимчин, дуучид болон бусад авьяастнууд гудамжинд үзүүлбэрээ үзүүлж байв. Харин Монголын Урчуудын эвлэлийн уран бүтээлчид хүмүүст хөрөг зургийг нь зурж өгч, керамик урлалын бүтээгдэхүүн борлуулахын зэрэгцээ хүмүүсийн нүдэн дээр керамик хийж үзүүлэн, мөн каллиграфи бичиж өгч байсан нь ирсэн хүмүүсийн сонирхлыг ихэд татаж байгаа харагдсан. 

     

    Ийнхүү цугласан олон үдшийг зугаатай, халуун дулаан уур амьсгалтай өнгөрүүлж, хотын шилдэг ресторануудын асраас амтат хоол, хүйтэн ундаа амталсныхаа дараа нээлтийн гол үйл ажиллагааг сонирхсон юм. Үйл ажиллагааг нээж Нийслэлийн засаг дарга, Улаанбаатар хотын захирагч С.Батболд үг хэлсний дараагаар гудамжны гэрлүүдийг асааж, жазз болон рок, поп уран бүтээлчид ая дуугаа өргөн дуулж хуурдсаар автомашингүй шөнийн гэрэлт гудамжны нээлт ёслолын буудлагаар өндөрлөлөө.

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

     

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2017-06-09 15:34:14
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2017-06-11 08:58:15
    Гэрэл нь хэнийг доромжлоод байгаан бээ