• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2017-06-12 12:35:01
    Уншсан: 1767
    Сэтгэгдэл: 3

    "Талын Салхи" MotoFest 20177586

    Өчигдөр буюу 6-р сарын 10-ны өглөө савхин хүрэм, төмөр тоноглол, хүчирхэг хүлгүүдээр гоёсон эрэмгий залуус Сүхбаатарын талбайг эзэгнэж байсан нь “Талын Салхи 2017” мото наадмын зочид, зохион байгуулагчид байлаа.

    3 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уг наадмыг “Монголын чопперчин ахан дүүс”, “Ред Фалконс” ТББ-ууд зохион байгуулдаг бөгөөд энэ жил наадамд оролцохоор 600 гаруй мотоциклчид бүртгүүлсэн байна. Эдгээр мотоциклчдын 100 гаруй нь зөвхөн ОХУ-гаас ирж байгаа бөгөөд мотоциклчид, мөн Польш, Герман, Франц зэрэг улсуудын мотоциклчид оролцож, олон улсын хэмжээний наадмын статусаа улам баталгаажууллаа.

    Чоппер хөлөглөгч залуусыг танхайчууд, дүрэм журам зөрчигч “дэггүй” залуус гэж үздэг үе ард хоцорчээ. Учир нь энэ жилийн наадмын нэгэн  гол ач холбогдол нь залуу мотоцикл сонирхогчдод замын хөдөлгөөний дүрмийг танин мэдүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх талаар мэдлэг олгох зорилготой гэдгийг зохион байгуулагчид онцолж байлаа. Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар, Нийслэлийн Аялал Жуулчлалын Газар, Нийслэлийн Замын Цагдаагийн Газар ч уг наадмыг дэмжин ажиллаж байгаа бөгөөд, ЗЦГ-ын Олон нийттэй харилцах албаны дарга Э.Бөхбат тэдэнтэй хамтран ажилласнаар мотоциклийн осолд өртөгсдийн тоо 2015 онд 85 байсан бол энэ жил 20 болж буурсан талаар мэдэгдэв.  

    “Талын Салхи - 2017” Тэрэлж-Болор амралтын газарт 6-р сарын 11-12 хүртэл үргэлжлэх бөгөөд сонирхсон хүн бүхэн үзэж сонирхох боломжтой.


     

     

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2017-06-12 12:35:01
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.
    Зочин - 2017-06-12 15:19:03
    тасарчихсан юмаа
    Зочин - 2017-06-12 15:19:59
    Зун болохоор төрөл бүрийн арга хэмжээнүүд болоод тасархай шүү
    Зочин - 2017-06-12 15:22:35
    Энэ ч их өртөгтэй хобби юм даа