• Cosmo амьдрал
  • Өгүүллэг, дурсамж
  • Зурхай
  • Сонжоо
  • Миний хурим төсөл
  • 2017-07-06 17:05:46
    Уншсан: 1955
    Сэтгэгдэл: 0

    “Монгол Хөөмийн Сонгомол” хос цомгийг танилцууллаа7592

             Монголын хөөмийн өвийг дэлхийд таниулан, сурталчилах зорилготой “Монгол Хөөмийн Сонгомол” хос цомгийг “Нүүдэлчин зам холбоо”-ныхон анх удаа эх орондоо танилцууллаа. Эхний цомогт МҮОНР-ийн алтан сан хөмрөгт байгаа архивын бичлэгүүд, цомгийг санаачлагч, угсаатны хөгжим судлаач, доктор Жоанни Кюртэгийн хийсэн хээрийн судалгааны бичлэгүүдийг оруулжээ. Хоёр дахь цомогт үндэсний язгуур урлаг болон хөөмийн өв соёлыг тээгчид, хөөмийчдийн амьд дуу хоолойг бичиж нийт 43 хөөмийн бүтээлийг багтаасан байна.  

     

               Доктор Жоанни Кюртэ “Монгол бол хөөмийн эх орон. Хөөмийн талаар хийсэн маш олон судалгааны бүтээл, ном бий. Гэхдээ амьд дуу хоолойг олноор нь нэгтгэсэн баримт түүхэнд үлдэх ёстой гэж үзсэн учраас цомог болгон гаргаж байна. Монголчууд болон Монголын язгуур урлаг, соёлд зориулсан хөөмийн дээжис гэж энэ цомгийг ойлгож болно. Монгол хөөмий болон надад хөөмий зааж өгсөн хүмүүсийнхээ авьяас билгийг өв болгон үлдээхийг хүсч энэхүү цомгийг бүтээсэн” гэлээ.  

    Жоанни Кюртэ, Л. Мангалжав нар, Монгол Хөөмийн Сонгомол цомгийн хээрийн судалгааны үеэр, 2015 он

             Цомгийг санаачлагч, соёлын биет бус өвийн мэргэжилтэн Ш.Номиндарь “Энэ цомогт үндэсний урлаг, хүн байгалийн харилцан шүтэлцээ, түүхийн явцад хувьсаж өөрчлөгдсөн хөөмийн бүтээлүүдийг багтаасан. Хос цомгийг монгол, англи,  франц хэлээр хэвлүүлж, гадаад болон Монголд худалдаалж байгаа”  гэв.

     Ш. Номиндарь, Э. Тойвгоо нар, Монгол Хөөмийн Сонгомол цомгийн хээрийн судалгааны үеэр, 2015 он

    Жоанни Кюртэ, Р. Даваажав нар, Монгол Хөөмийн Сонгомол цомгийн хээрийн судалгааны үеэр, 2015 он 

    Бэлтгэсэн: Б.Энхжаргал                   

     

    Share
    Нэмсэн: Cosmo on-line
    2017-07-06 17:05:46
    Бусдын эрх ашгийг хүндэтгэн, эелдэг, нээлттэй байсан чамд баярлалаа.